УЛС ТӨР

Д.Одбаярыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

НЭМЭЛТ: 13:10 ЦАГТ

Д.ОДБАЯРЫГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ЦЭЦИЙН ГИШҮҮД 100 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЖЭЭ

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэлдэхүүний хурлаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын албан тушаалаас нь чөлөөлөх өргөдлийг өнөөдөр хаалттай горимоор хэлэлцлээ. Хурлын үеэр Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөх саналыг цэцийн гишүүд 100 хувь дэмжсэн байна. Ингэснээр Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөв.


НЭМЭЛТ: 12:10 ЦАГТ

ХУРЛЫГ ХААЛТТАЙ ГОРИМООР ЯВУУЛНА ГЭЖ МЭДЭГДЭВ

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн яг одоо ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хаалттай хэлэлцэж байна. Энэ асуудлыг Цэцийн гишүүд тайван байдалд нухацтай хэлэлцэх шаардлага байгааг харгалзан, хуралдааны хэвийн ажиллагааг хангах үүднээс хаалттай горимоор хийхээр боллоо хэмээн Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ. 


ЭХЛЭЛ: 07:40 ЦАГТ

Д.ОДБАЯРЫН ОГЦРОХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д агаарын тээврээр зорчиж явахдаа гаргасан гэх ёс бус үйлдлээс шалтгаалж, албан тушаалаа өгөх өргөдлөө гаргаад буй. Тэрбээр өргөдлөө өгөхөөсөө өмнө Төрийн гурван өндөрлөгтэй зөвшилцсөн талаар мэдээлэгдсэн.

Өнөөдөр Д.Одбаярын Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөгдөх өргөдлийг цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн хэлэлцэнэ. Тэрбээр өргөдлөө даваа гаригт гаргасан хэдий ч зарим гишүүд нь гадны оронд томилолтоор ажиллаж байсан тул өнөөдөр хэлэлцэхээр тов тогтоосон юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хурал хаалттай явагдах бөгөөд хэвлэлийн төлөөлөгч нь мэдээллийг хүргэн ажиллах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Авжужав
Авжужав
2019-11-22 20:09

Хүрлээ Өлгийгөөсөөө сонгуульд ор доо хө!
Бүрэлба тэнгэр Хүрэлбаагаа ивээгтүн!

Зочин
Зочин
2019-11-25 22:32

Хүн нэрээ тогос өдөө гэдэг... Энэ утгаараа эцэг,өвгөдийнхөө ясыг өндөлзүүллээ дээ, хэрэв зээ би энэ хүний оронд бсан бол амиа таслах блаа, нүүр биш, шир шир юмаа, яаж хамт олон, олон нийтийн нүүрийг харж чаддаг бнаа, ер ойлгохгүй бнаа

Холбоотой мэдээ

Back to top button