Нийгмийн

82 настай эрэгтэйг алга болсноос нь хойш гурван сарын дараа дуудлага өгчээ

Завхан аймгийн Адархаан суманд 82 настай иргэн Г-г алга болсноос нь хойш гурван сар гарны дараа дуудлага мэдээлэл өгчээ.

Тодруулбал, Завхан аймаг, Алдархаан сум. Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Иргэн Г нь 2023.12.09-ний өдөр тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа тухай дуудлагыг 2024.03.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсаны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Г/82 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 11:15 цагаас эхлэн Алдархаан сумын Алдар багийн “Зүүнхайрхан”, “Баруунхайрхан” ууланд 20 км газрыг явганаар болон автомашинтайгаар зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 20:02 цагт зогсоосон. 03.28-ны өдрийн 09:00 цагт эхэлүүлсэн. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 11:36

3 сар болсон бол онцгойг биш цагдааг дуудна.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-03-29 12:37

Хөгшин хүн зөнөөд �##�га болсон гэтэл 3 сарын дараа дуудлага өгсөн ё гэх шиг яиар эргүүнүүд эргүүтээд байгаа юм бэ тоглоод бхйгаа юмуу иим юмыг хая цааш нь

Зочин
Зочин
2024-03-29 19:19

Эцэг эх, өвгөд эмгэдээ асран тэтгэдэг монгол ёс заншил багасаад л байна уу даа.

Зочин
Зочин
2024-03-30 10:09

Эрэн хайх ажиллагааг цогцсыг нь олоод зогсоосон юм уу хүнийг нь олоод зогсоосон юм уу? Ойлгомжтой бичээч

Зочригнннэ
Зочригнннэ
2024-03-30 12:30

3н сарын дараа тэр хөгшин юу гэж амьд байхав дээ.бараг л юм олдохгүй болвуу даа.ум ма ни бад ми хум.

Зочин
Зочин
2024-03-30 12:32

Тэгээд амьд мэнд олоо юм байгаадаа. Айл айлаар явж байдаг байсан юм болов уу?

Эргүү гөлөгнүүд
Эргүү гөлөгнүүд
2024-03-30 16:22

Санаатай Албаар тэгж их удаасан юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button