Н.Энхболд: УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж хуульчилна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.04.01/ хуралдаж, мэдээлэл хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хуралдаанаар намрын чуулганаар заавал хэлэлцэж батлах учиртай хуулийн талаар хэлэлцлээ. УИХ-ын Дэгийн тухай хууль. Парламентын гишүүдийн тоо 126 болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Хуулийн төсөл бэлэн болсон тул бүлгийн хурлаар хэлэлцэж зарим зарчмын асуудлыг тохирлоо" гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд "ҮХНӨ-өөр УИХ, УИХ-ын Дэгийн тухай хуульд заавал нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Яагаад гэвэл сонгуулийн дараа дараагийн парламент Үндсэн хуульд нийцсэн хуультайгаах ажлаа эхлүүлэх учиртай. Долоон бүлэг бүхий өөрчлөлт орж байгаа.
Юун түрүүнд,
- УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна гэсэн заалтыг хуулиндаа оруулж өгсөн.
- 4/3 буюу 95% ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
- 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно.
- Сонгуулийн дараа УИХ үйл ажиллагаагаа эхлэхдээ дэгийн тухай хуулийг хэлэлцэх эрх нь хуулиар нээлттэй.
- Найман байнгын хороотой байх саналд оруулсан. Найман Байнгын хороо 19 гишүүнтэйг 25 болгоно. Байнгын хорооны хуралд 13 хүн орж, асуудлаа шийднэ. Жишээ нь, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд харьяалагддаг Байнгын хороонд орж, ажиллахгүй. Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно.
- Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй. Нэг гишүүн хоёроос илүү Байнгын хороонд ажиллахгүй. 200 орчим хүн ажиллана.
- УИХ-ын гишүүдийн 32-аас дээш хүн санал гаргавал хянан шалгах Түр хороо байгуулна. УИХ-д өргөн барихаас өмнө АН, ХҮН намд төслөө танилцуулж, санал солилцоно.
- 12 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлэг байгуулна. Одоо бол найман гишүүнтэй байж бүлэг байгуулдаг.
- УИХ-ын дарга, гишүүний бүрэн эрхэд онцын өөрчлөлт орохгүй. УИХ-ын даргын дэргэдэх даргын зөвлөл гэж байна. Уг зөвлөл УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох эрхтэй.
УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудалд тодруулж хэлэх зүйл байна.
Одоо мөрдөгдөж буй хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг хольсон байдаг. Прокуророос УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулдаг хуультай явж байгаа. Бүрэн эрх бол сонгогчдоос олгосон мандат юм аа. Манай улсад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирчхээд халдашгүй байдалд нь халддаг. Баривчлах, нэгжлэг хийх, байцаах, шалгах зэрэг ажиллагаа явагддаг. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг хоёр тусдаа байхаар хуульд оруулна" хэмээлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад "УИХ-ын гишүүн хэрэгт холбогдлоо гэхэд байцааж, шалгах явцад саад тотгор болсон бол орон гэр, ажлын байр, унаанд нэгжлэг хийж, шалгаж болно. Харин шүүх дээр очоод гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг түдгэлзүүлж, мандат нь байхгүй болно. Халдашгүй байдлыг авсан, бүрэн эрхтэйгээ байгаа гишүүн хуралдаа суусан ч юмгүй, шүүхээр шийтгэл хүлээгээд байгааг зохицуулах юм" гэж тайлбарлав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭХНЭР НЬ НӨХРӨӨ ЮУ ЯАХАД ХАЛДАШГҮЙ БАЙДАЛД НЬ ЗЭРЛЭГЭЭР ХАЛДАЖ БАЙГАА ХЭРЭГ МӨН БИЗ ДЭЭ? НУУЦ АМРАГУУДТАЙГАА ЗАВААРЧ БАЙГАА ГИШҮҮД АЛСААС ЮУ ЯАХ ЮМ УУ? ЭНИЙГЭЭ АНХААРААЧ ТААНУУД
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй ч баримт нь байгаа бол бүрэн эрх х�##�дашгүй байд�##� хамаагүй хорих шүүхийг хуульчлах
УИХ ын бүх гишүүдийн бүрэн х�##�дашгүй бүрэн эрхийг бүүр цуцлах хэрэгтэй Энэ л бүрэн эрх х�##�дашгүй бдл-ын ард нуугдаж гэмт хэрэг хийж бга шдэ