Нийгмийн

УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00-12.00 цагт: Монголбанканд: “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг” хэлэлцүүлэгтэй. 

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана.

10.00 цагт: НҮБ-ын байранд: Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах, Япон улсын Засгийн газраас санхүүжүүлж буй төслийн нээлт болно. Утас: 8817-1166.

11.00 цагт: МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд: БШУЯ, МУИС, ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны судлаач, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулж, инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн нээлт болно.

12.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “ШИНЭ ЦАС-2024” каллиграфийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: “Ядуурал, хямралын эсрэг БОЛОВСРОЛТОЙ иргэн ирээдүйд зогсоно” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлнэ.

11.30 цагт: “Бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн өв соёлын нийгэмлэг” ТББ-аас Бэлчээрийн тухай хуулийг эсэргүүцэж мэдэгдэл хийнэ.

13.30-15.30 цагт: ХААН цамхагт: Тогтвортой хөгжил, Тогтвортой санхүүжилтийн олон улсын чиг хандлага, Монгол Улс дахь хэрэгжилтийн талаар ТоС холбооноос сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулна.

Соёл урлаг:

-“Корпорэйт конвеншн” төвд: Их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бүтээсэн "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг толилуулна.

-“Зайсан Хилл” цогцолборт: Шог зураач А.Бат-Эрдэнэ, Д.Цогт, С.Болд нарын “Учир начир, хачир” шог зургийн үзэсгэлэн гарч байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button