Нийгмийн
Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг чөлөөллөө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр болсон байна. Уг хуралдаанаар аймгийн ИТХ-ийн даргад итгэл үзүүлэх эсэх тухай болон Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гаргасан байна.Улмаар аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулсан шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Гансэлэмийг Говь-Алтай аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.