Top StoriesНийгэм мэдээНийгэм ярилцлага

Сайн ном, сайтар уншигч #2| Ж.Тана: Энэхүү номыг уншсанаар амьдралын мөн чанар болон өөрийгөө олох аялалд гарна

Eguur агентлаг өнөө үеийн нийгэмд чухал үнэ цэн бүхий номыг сонгож, тухайн номыг өөр нэгэн тулхтай уншигчаар яриулах “Сайн ном, сайтар уншигч” контентыг эхлүүлж байна.

Ном: “Сиддхарта" Хэрманн Хэссэ. Энэ удаа Герман-Швецарь зохиолч Хэрманн Хэссэгийн 1922 онд олны хүртээл болгон туурвисан “Сиддхарта” номыг онцоллоо. Зохиолч Хэрманн Хэссэ нь Энэтхэг улсаар аяллаасаа сэдэвлэн “Сиддхарта” хэмээх зохиолыг туурвиж байсан билээ.

Уншигч: Ж.Тана. Түүний хувьд АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэргээ хамгаалсан. Эдийн засгийн форумын дэргэдэх Global Shaper нийгэмлэгийн тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд магистрын зэргээ хамгаалсан юм. Тэрбээр 2006 онд “Сиддхарта” номыг монгол хэлнээ орчуулан хэвлэж, 2021 онд дахин шинэчлэн хэвлэсэн билээ.

Ташрамд Видео хувилбар өнөө орой (2024.04.04) 20.00 цагаас Eguur News Фейсбүүк хуудсаар цацагдана.

-“Сиддхарта” номыг яагаад унших хэрэгтэй вэ?

Надад ч бас яагаад энэхүү номыг унших хэрэгтэй вэ гэсэн бодол хамгийн ихээр төрж байсан. Тэгээд бид буддын шашныхаа талаар суурь ойлголттой болох хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгэхийн тулд хаанаас нь эхлэх вэ, гэдэг асуулттай тулгарч байгаа юм.

Хүмүүст буддын шашны талаар судлах сэдлийг нь төрүүлэх боломжтой ном нь “Сиддхарта” байсан. “Сиддхарта”-г монголчууд уншаасай гэж ихээр хүссэн. Энэ ном хэвлэгдсэн цагаасаа эхлээд дэлхийн олон хэл дээр орчуулагдсан алдартай зохиол юм. Зөвхөн монгол хүн гэлтгүй дэлхийн аль ч улс орны, ямар ч хүн уншсан аливаа зүйлд хэт их хүлээлттэй байхаас илүү өөрөөсөө хүлээлттэй байх, өөртэйгөө ажиллах тэр суурийг нь тавих таван шалтгааныг энэхүү номд өгүүлсэн байдаг.

Нөгөөтээгүүр танин мэдэхүйн ном шиг ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэхээсээ илүү асуултуудыг илүү хөндсөн. Одоо үеийн залуучуудын түгээмэл уншдаг болсон номд хэрхэн бизнес хийх үү, яаж сайжрах вэ, гэсэн танин мэдэхүйн асуултаар дүүрэн байдаг. Энэ нь мэдээж хэрэг зүгээр. Гэхдээ ийм ном нь хэт бэлэнчилсэн санагддаг. Тавган дээр бэлэн юм тавьчхаад “За энэ бэлэн мэдээлэл. Та нар идчих” гээд бэлэн хоол шиг номууд ихэссэн. Харин уран зохиолын ном бол тэс ондоо. Хүний уран сэтгэмж, ургуулан бодох чадамжийг өдөөдөг. Цаашлаад олон нийттэй харилцах арга барил болон аливааг эргэцүүлэх, өөр нэг талаас нь харах гээд тархийг асар ихээр ажиллуулдаг. Аливаа зүйлийн мөн чанарыг хайлгуулдаг.

Тэгвэл “Сиддхарта” ном бол богинохон хэр нь хүнд маш олон асуултуудыг үлдээдэг. Би юуны төлөө амьдраад байна вэ, миний амьдрах хандлага юу юм бэ, би юуг сонирхож байна вэ, би эргэн тойрны хайртай хүмүүсээсээ юуг хүлээдэг юм бэ, би юуг хийж үзэх хэрэгтэй вэ гэх мэт өөрийгөө таньж мэдэх, өөрөөсөө асуух өчнөөн асуултуудыг уншигчдад үлдээдэг. Иймдээ ч сонгодог зохиол шиг санагддаг. Хүнд бэлэн мэдээлэл өгөхийн оронд эрж хайгаасай, олоосой, даван туулаад мэдрээсэй гэдгийг л харуулсан.

Ийм л учраас би “Сиддхарта”-г их олон уншсан. Сурагч байхдаа юм уу оюутан байхдаа унших нэг өөр, ажил хийж байхдаа унших нэг өөр, ээж болоод унших нэг өөр гэх мэт амьдралын шат бүрд арай өөрөөр тусдаг болохоор хүн болгон энэ номыг уншсанаар өөрийгөө болон эргэн тойрноо дүгнэх асуулттай болдог юм шиг санагддаг. Цаашлаад амьдралыг хаагдмал байдлаар битгий хараасай гэсэн санаа энэхүү номд агуулагдсан байдаг. Бид нар багаасаа "Цэцэрлэгт явна, сургуульд явна. Сургуульд ороод мэргэжлээ сонгоно, мэргэжлийнхээ дагуу сурна. Тэгээд төгсөөд, мэргэжлээрээ ажиллана. Хэсэг хугацааны дараа тэтгэвэрт гарна. Ач, зээтэй болно” гэсэн хаагдмал сэтгэлгээгээр амьдралыг төсөөлдөг. Анхнаасаа ийм төсөөлөлтэй байх ёстой гээд ойлгочихсон ч юм шиг. Гэтэл үнэндээ энэ амьдрал бидний нийгмээс шалтгаалаад байгаа юм шүү дээ.

Тэгэхээр нийгмээс өөрийгөө гаргаад гаднаас нь харах хэрэгтэй. Хэрэв гаднаас нь харж чадвал энэ дэлхий дээр хүн болж төрсний үнэхээр олон сонголтууд байгаа. Зүгээр шинэ зүйлд зориг гаргаад туршаад, сонирхоод үзэж болно. Тэгвэл маш их ухаарлыг өөртөө авч ирж болно. Одоо амьдралаас мэдэрч болох маш олон өөр өөр мэдрэмжийг мэдэрч үзнэ гэсэн үг. Гэхдээ бид нар анхнаасаа шинэ мэдрэмж, шинэ туршлагаас өөрийгөө нуугаад, хаачихдаг. Яагаад гэвэл бид ийм л амьдралын хэв маягаар амьдрах ёстой гээд тархиндаа суулгачихсан байдаг. Энэ үйл явдлыг “Сиддхарта” зохиолын гол дүр маань тодоор харуулдаг.

Номын бүлгийн тухайд бүлэг бүр нь хүн амьдралдаа шинэ зүйл туршиж, өөр газар очиж амьдарч буй үйл явдал өрнөнө. Уг ном нь арав гаран бүлэгтэй. Энэ амьдралын гол зорилго нь гэгээрэлд хүрэх. Гэтэл гэгээрэлд хүрэхийн тулд өөр өөр замаар явж байна. Өөр өөр зам болгон нь зорилгоосоо гажсан, цагийн гарз байсан юм шиг санагдах хэдий ч маш олон замыг туулсны дараа өөрийн зорилгодоо хүрдэг. Ийм л учраас энэхүү ном нь олон төрлийн мэдрэмж болон ямар нэгэн туршлагад нээлттэй байхыг мэдрүүлдэг юм.

Мөн дийлэнх уншигчид маань сэтгэгдлээ илгээхдээ "Би энэ номыг дахин дахин унших шаардлагатай юм байна" гэж бичдэг. Дахиад уншсаныхаа дараа сэтгэгдлээ хэлээрэй гэдэг юм. Ахиад сэтгэгдлээ ирүүлэхдээ "Өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ олж харлаа" гэдэг. Энэ бол туйлын үнэн.

-“Сиддхарта” номыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Би 13,14 настайдаа анх уншиж байсан. Есдүгээр ангид байсан үе. Миний хувьд өвөрмөц, уран зохиолын ном унших дуртай. Гэхдээ гадаадад сурч байсан учраас барууны сонгодог зохиолууд ихээр уншсан. “Сиддхарта” номын зохиолч болох Хэрманн Хэссэ нь Герман хүн атлаа өрнийн соёлыг тусгасан номыг зохиосон байсан. Тэр номыг нь уншаад өвөрмөц санагдаж эхэлсэн. Буддын шашин болон бурхан багш, буддагийн амьдрал болон Сиддхарта гэдэг хүний гэгээрэлд хүрэх зам гэх мэт буддын шашны агуулгад байдаг гол санааг энэхүү номоос мэдэж авсан.

Би буддын шашинтай айлд өссөн учраас америк хүүхдүүдээс илүү энэ ном надад ойр санагдсан. Бид бурхандаа мөргөдөг, ганданд очиж номын дуу сонсдог, эмээ маань эрх эргүүлээд маань уншаад суудаг, тэгээд ямар нэгэн тарни зааж өгдөг. Яг үнэндээ уншиж байгаа маанийнхаа утга, агуулгыг мэддэггүй. Зүгээр л залбирах хэрэгтэй гэсэн ерөнхий мэдэгдэхүүнтэй.

Бид эдгээр үйлдлийг хийдэг хэр нь буддын шашны философи болон мөн чанарын талаар мэддэггүй байсан гэдгээ энэ номыг уншаад, ухаарсан. Номоо хичээлийнхээ завсарлагаагаар, гэртээ ирээд чөлөөт цагаараа уншсаар байгаад дуусгасан. Нэг бүлэг дуусгасны дараа ямар нэгэн зохион бичлэг бичиж хадгалдаг байсан. Аажмаар аав ээж маань “Гэгээрлийн талаар мэдэх болов уу, Самсара буюу амьдралын тойргийн тухай мэдэх болов уу гэхчлэн бодогддог байсан.

Ингээд аав ээждээ хэлж, ойлголцохыг хүсэх хүсэлтэй зэрэгцээд монголчууд маань унших хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байв. Хамгийн гол нь энэ номоос хүн өөрөө өөрийнхөө замаар л амьдарч буй. Бусдад төвөг болохгүй бусдаас юм хүлээхгүйгээр л амьдарч сурах хэрэгтэй гэдэг гол санааг ойлгосон. Өсвөр насандаа уншсан болоод ч тэр үү хүмүүжил, төлөвшилд маань их нөлөөлсөн гэж боддог. Хэн нэгнээс илүү юм хүсэх хэрэггүй, өөрийнхөө хандлагыг захирч амьдрах ёстой юм байна гэсэн суурийг өөртөө тавьсан.

Амьдрал их баялаг. Тийм ч байх ёстой. Өөрөө аль болох янз янзын юм үзэж байх хэрэгтэй. Их сониуч амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Би арваннэгдүгээр ангидаа анх “Сиддхарта”-г орчуулж эхэлсэн. Тухайн цаг үеэс эхлээд энэ номыг одоо байгаа амьдралынхаа турш уншиж байна. Яг анх уншиж байсан сэтгэгдэл одоо хүртэл байдаг.

Миний анхны уншиж байсан "Сиддхарта" урагдаад эхэлчихсэн. Дараад нь номын сандаа шинийг Австралиас авч байсан. 2006 онд өөрөө бурхан багшийн хөшөөний зургийг дарж байгаад нүүр зураг хийгээд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд орчуулж байсан. Сүүлд цар тахлын үеэр 2021 онд “Эрдэмт” паблишингтай хамтраад шинээр хэвлэж, уншигчдын хүртээл болгосон. Өнгөрсөн жил англи, монгол хос хэл дээрх зохиол болгож шинэчилсэн. “Сиддхарта” номын хавтас үнэхээр сайн бүтээгдсэн. Тиймдээ ч “Сиддхарта” номын олон орны хувилбар дунд тэмцээн зарлавал тэргүүлнэ гэж боддог.

-Та ямар арга барилаар ном уншдаг вэ?

Ямар төрлийн ном уншихаас шалтгаалаад хэд хэдэн төрлийн арга байдаг. Миний түлхүү уншдаг ном бол уран зохиолын ном. Хоёрт нь танин мэдэхүй. Нэмээд намтарчилсан болон хувь хүний хөгжлийн ном уншдаг.

Уран зохиолын номыг уншихдаа зориудаар өөртөө тав тухтай орчин бүрдүүлдэг. Харин зарим хувь хүний хөгжлийн номыг аудио хэлбэрээр сонсчихдог. Ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, энэ нь зөв гээд ерөнхий мэдээлэл өгсөн байдаг учраас ямар нэгэн зүйл хийж байхдаа сонсдог. Сонсож байх үедээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэхгүй байгаа хэдий ч ерөнхий, цогц мэдээллээ авчихдаг болохоор цаг их хэмнэдэг.

Одоо үед хувь хүний хөгжлийн ном тренд болсон хэдий ч дангаараа уран зохиолын номыг орлож чадахгүй гэж боддог. Энэ хоёр төрлийн ном чинь хоёулаа нөхөгдөшгүй орон зайтай. Өнөөдөр хувь хүний хөгжлийн номын баримтуудыг цахим орчинд рийлс болон богино видео хэлбэрт оруулсан нь бага хугацаанд хүмүүст мэдээлэл хүргэж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь тийм ч оновчтой шийдэл биш. Дэлхий нийтээрээ 90 секундийн рийл бичлэгийг бүрэн үзэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн анхаарал төвлөрөхгүй байгаагийн илрэл. Тиймээс номыг бодитоор нь унших хэрэгтэй гэж бодож байна.

Мөн миний хувьд тоо баримт, статистик болон эдийн засаг бизнесийн агуулгатай номыг уншихдаа маш их тэмдэглэгээ хийдэг. Тухайн үедээ мэддэг юм шиг санагддаг ч дараад нь сөхөөд харахаар хайгаад олдоггүй, хугацаа алддаг. Тэгэхээр бүгдийг нь эхнээс нь тэмдэглээд, цэгцэлж, сөхөөд харахад өөрт ойлгогдохоор үлдээхийг хичээдэг.

Ер нь яг ямар төрлийн номоос шалтгаалаад орчин болон хүлээж авах хэлбэр нь өөр өөр байдаг. Одоо үед залуучууд өөрийн нэг өдөр хийх ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй байх. Хэчнээн завгүй байсан бидэнд утас оролдох цагууд гараад байдаг шүү дээ. Тэр цагийг танаж, хасаж, хуримтлуулсаар байгаад ном унших дадалтай холбох хэрэгтэй гэж боддог.

  • Нэгдүгээрт эхний номоо уншиж дуусгаж байж л дараагийнхаа ном руу орох
  • Хоёрдугаарт хоёр зэрэг олон ном уншиж болохгүй гэх мэт хэвшмэл ойлголтуудаас салах хэрэгтэй санагдсан.

Тэгж байж одоогийн ном уншилтын арга барил маань надад сууж өгсөн гэж боддог. Өөрийнхөө нүдэнд харагдах газруудад ном байрлуулаад байхаар сүүлдээ сонирхож авч уншаад, нэг л мэдэхэд төвлөрч уншдаг болчихдог. Өөртөө ном унших орон зайг гаргаж өгөхөөс бүх зүйл эхлэлтэй.

-Ном таны амьдралд юу өгсөн бэ?

Уран зохиолын номыг голчлон ярилцъя. Уран зохиолын номыг багаасаа уншсанаас болоод өөрийгөө таних чадвар асар их нэмэгдсэн гэж боддог. Аливаад маш сайн дүгнэлт хийж сурсан. Өөрөөсөө өөр хүмүүсийг ойлгох ухаанд их сурсан гэж боддог. Ер нь хэр юманд гярхай хандах, хүнтэй яаж харьцах, өөртэйгөө яаж харьцах тэр бол хүнтэй яаж харьцах вэ гэдэг номоос илүү мянга дахин их тэр мэдлэг болон хүмүүжлийг өгөх юм бол уран зохиолын ном гэж боддог. Ном унших тусам улам шунаад байдаг. Би ямар бага мэдлэгтэй юм бэ гэж бодогддог. Надад насан туршдаа унших, мэдэх, сурах сэдлийг өгдөг.

Би ном уншиж байгаагаа биеийн тамир, биеийн хөгжилтэй ихээр харьцуулдаг. Тамирчид "Би гоё биетэй болсон" гэж хөөрөөд байдаггүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ биеэ энэ чигээр нь тууштай авч үлдэхийг ихээр хичээдэг. Яг л үүнтэй ижил. Булчингаа тасралтгүй хөгжүүлж байгаа шиг тархиа үргэлж цэнэглэж, суралцаж байна гэсэн үг.

Хүүхэд байхаасаа эхлээд Roald Dahl, “Charlie and the Chocolate Factory”, “Harry Potter” зэрэг цуврал номуудыг шимтэн уншдаг байсан. Том болж эхлээд “Агуу Гэтсби” болон Оросын уран зохиолтой танилцсан. Ихэвчлэн уншдаг номууд маань гадаадын уран зохиол байдаг учраас монгол хэлээр нэг их ном уншаагүй санагдаж байна. Аль эсвэл зохиолчид нь санаанд орж ирэхгүй байна.

-Номоос сэтгэлд үлдсэн эшлэл хуваалцвал?

"Ум" бүлгийн эшлэлээс хуваалцъя.

“Сиддхарта илүү сайн чагнахыг хичээлээ. Аавынх нь төрх, өөрийнх нь дүрс, хүүгийнх нь дүр бүгд бие бие рүүгээ урсаж байв. Камалагийн дүр мөн л гарч ирээд урсан одоход Говиндагийн дүр ч гарч ирээд урсгал дагаад явав. Бүгд голтой нэгдлээ. Тэд өөрийн хүссэн зүйлийнхээ хойноос явж, бүгд л зовж байв. Голын дуу гуниг, гачаал, барагдашгүй олон хүслээр дүүрэн авч зорьсон газар руугаа л урсана. Сиддхарта гул руу харахад цөм түүний таньдаг, харж байсан хүмүүсээс бүрэлджээ. Голын ус давлагаа бүхэн цутгал, тэнгис хүчтэй урсгал руу яарч, өөрийн зорьсон руугаа нэг нэгээрээ хүрч нэгдсээр байв. Урсаж буй нь уур болж, бороо болон дахин бууж, булаг, горхи, гол болж ахин урсана. Одоо гуньж, гачигдсан дуу нь өөрчлөгдөж, харин дээрээс нь баярлаж гомдсон, сайн муу, инээж уйлсан мянга мянган дуу чимээ нэмэгджээ”.

ӨМНӨХ ДУГААР| Я.Баяраа: Өөрийгөө Монгол хүн гэж боддог бол энэ номыг заавал унших хэрэгтэй

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-04 08:30

Гоё контент байна

Зочин
Зочин
2024-04-04 08:30

Өгөөжтэй юм уншлаа

Ландага
Ландага
2024-04-04 08:30

Энэ эмэгтэй чинь гэнэт аймаар олон гарч ирээд байх чинь дэвших нь дээ.

Зочин
Зочин
2024-04-04 21:50
Reply to  Ландага

Гэнэт аймаар биш л дээ. Эх орондоо ирээд жил гаран л болж байгаа юм байна лээ. Одоо л өөрийгөө таниулж эхэлж байна. Юуны тулд дэлхийн том сургуулиудыг төгссөн байхав. Дараа нь дэлхийн олон орны засгийн газруудад зөвөлгөө өгдөг том компанид ажиллаж туршлага хуримтлуулсан байсан. Оюу толгойд ч урьд өмнө нь бас одоо ажиллаж байгаа ш дээ. Сурсан мэдсэнээ эх орондоо зориулахгүй юм бол тэгж их сураад яах юм. Манай хуучин гишүүд, олон жил дахин дахин сонгогдож байгаа хүмүүс маань үнэхээр өөрсдийнхөө төлөө ажилласан. Энэ улс орноос авч болох бүхнийг авсан. Гэтэл өнөөдөр амьдр�##� ямар байна даа. ЕС-ийг би дэмжиж байгаа. Улс төрд цэвэрлэгээ хийж эхэлж байгаад нь баярлаж байгаа. Гэтэл түүнийг элдвээр хэлдэг, тохуурхдаг, доромжилдог троллууд өчнөөн байна. Ингээд байв�##� яаж амьдр�##� сайжрах вэ? Тиймээс ЕС-ийн ури�##�гыг дэмжиж дандаа шинэ хүмүүсийг гарч ирээсэй гэж бодож байгаа. Ядаж би өөрөө өөрийнхөө төлөө энийг хийнэ. Хэн нэгний тролл болж хэдхэн төгрөгөөр улс орныхоо ирээдүйг худ�##�дагдахгүй.

Зочин
Зочин
2024-04-04 08:31

8-р ангиасаа уншсан ном гэнээ ном уншигчдад нэг ийм анхдагч ч юм уу дурсамжлаг ном байдаг тэ

Зочин
Зочин
2024-04-04 09:28

Хүмүүс дүр үзүүлж баг өмсөж амьдардаг хүмүүсийг таних нь чух�##� л даа. Хүнийг танихад хамгийн эхэнд хажуу айл нь хамт сур�##�цагч нар нь л таньдаг. Сөх мөнгөө төлдөггүй нийгмийн хариуцлагагүй хүмүүсийн үр удам том том яриад сууж байх юм. Амиа бодсон хүмүүс ш дээ. Дээдэст долигонуур доодост дээрэлхүү юм үзээгүй �##�бан туша�##� ахиж өөрсдөд нь ашигтай л байв�##� хэнийг ч түлхэж хэнийг ч гишгэнэ. Манай төр үнэхээр хар�##�ган

Зочин
Зочин
2024-04-04 19:04
Reply to  Зочин

Чи ч өрөмдмөөр амьтан бна даа. Атаархаад үхэх нь үү? Харинч чиний тодорхойлсон шиг өчүүхэн хүмүүс биш л дээ. Удам сайтай хүмүүс.

номи
номи
2024-04-04 09:55

гайх�##�тай хэрэгтэй ярилцлага болжээ

Зочин
Зочин
2024-04-04 10:22

Зсссс. МАН-н гишүүн бандгар хүүхдүүд гэнэт л нээх сургаад л гэгээрсэн амьтад гарч ирдэг болж. Татаасаар тооноор шидүүлж �##�бан туша�##�д очсоныгоо нээх их амжилт гээд бодчихсон

Зочин
Зочин
2024-04-04 10:27

Оюу толгойн ТУЗ-д данхаар татуулж шургаад энэ хүүхэн юу хийсэн. Намын гишүүд төрийн өмчит компаниудын удирдлагад зайдагнадаг заваан юмаа болиосой. Тэгээд л нэг их өөгсдийгөө гайхуулж пиар хийсэн хүүхдүүд. Яг ачир дээрээ ш�##�ихгүй

Зочин
Зочин
2024-04-04 10:32

Нэг хэсэг өнөө обуна гэдэг хүүхнийг зогсоо зайгүй хэвлэлээр гаргаад л өнөөх нь хэл амаа хазлаад хачин болчихсон, одоо энэ том толгойт бас хэвлэлээр байнга шүү

Зочин
Зочин
2024-04-04 21:55
Reply to  Зочин

Обунагийн аав ээжийг би таньдаг. Жирийн монгол гэр бүл. Гайх�##�тай охинтой. Гэтэл та нар Обунааг ямар их муу муухайгаар хэллээ. Бүр байж сууж чадахгүй болтол нь хэлээд монголоос явуулж санаа нь амарсан чинь нөгөөх нь дэлхийн хамгийн том компанид ажилд орчихсон. Одоо та нар энэ охиныг бас хөөх нүү. Ёстой тамын тогооны үлгэр болсон адгийн новшнууд шүү. Битгий ингэж атаархаж бай. Обуна ч,энэ охин ч ёстой хөөрхөн охидууд байдаг. Толгой ч сайтай. та нар бараадахгүй

хүүхэн
хүүхэн
2024-04-04 11:24

Энэ хүүхэнд гайхуулах юм юу байна аа аав нь насаараа элчин сайд гадаадын Англи Америкт байсан.
Энэний оронд хэн ч байсан яг ийм л болноо.
Эгэл ардын хүүхэд биш ш дээ найзуудаа

Зочин
Зочин
2024-04-04 21:56
Reply to  хүүхэн

Эгэл ард гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Инээдтэй юм ярих юмаа. кк. Тэнэг м�##�уудын санаанд таарах ч юм байхгүй шүү.

Зочин
Зочин
2024-04-04 14:26

Хүн болгон л гадаадад сурдаг болсон цагт одоо иймэрхүү хэдэн гар хүний сурдаггүй юманд сурсан мэт яридаг тэгсэнээ арчаагүй нам бараадаж амьжиргаа хийдгээ больчихоо. Та нар сонин биш болсон

Зочин
Зочин
2024-04-04 15:10

Эцэг нь ах нь гээд удмаараа л төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөр шимэгчилэн амьдарч байгаа гэр бүл дээ. Нөгөө муу Ундармаагийн хүүтэй суух гэж байсанаа эх нь дампуурангуут хаячихсан бас айхтар хүүхээн энэ

Болор
Болор
2024-04-04 15:15

Хүмүүсийн атаа гэж, �##�иваа зүйлийг ганц гэгээлэг т�##�аас харахгүй, Мөн хүн гүтгэхдээ сайн, Энэ охины үеэл Монголын толгой IP инженэр хүндээ,
Хэн гүтгэж бгааг хэлээд өгвөл таарна.

Зочин
Зочин
2024-04-04 17:10
Reply to  Болор

Төрсөн ах нь Уул уурхайн яаманд 6азрын дарга хийдэг, эцэг нь Занданшатарын тамгын дарга

Зочин
Зочин
2024-04-04 23:43
Reply to  Зочин

Энэ төрд мөрөөрөө ажлаа хийгээд, ц�##�ингаа аваад амьдардаг мянга мянган хүмүүс бий. Энэ охины ах нь хувийн компанид ажилладаг. Аав нь тэтгэвэртээ гарсан. Аав ээж нь манай Булганы хүмүүс байгаа. Аав ээж хоёр нь нь хэн хэн нь толгой сайтай, аймагтаа дээгүүр сурлагатай хүүхдүүд байж байгаад хотод сургуульд очиж байсан. Ядаж худлаа битгий ярьж бай, атаархагчид минь.

Saraa
Saraa
2024-04-04 15:26

Идсэн эрүү хувхайрч эдүүлсэн бут дэлгэрнээ,
Орчин үед үйлийн үрийн хуулиар хүн зүхсэн хүмүүс зовдог хуулиатайг ШУ хүртэл бат�##�ж бна даа

Saraa
Saraa
2024-04-04 17:54

.......Хамгийн гол нь энэ номоос хүн өөрөө өөрийнхөө замаар л амьдарч буй. Бу�####�д төвөг болохгүй бу�####�ас юм хүлээхгүйгээр л амьдарч сурах хэрэгтэй гэдэг гол санааг ойлгосон. Өсвөр насандаа уншсан болоод ч тэр үү хүмүүжил, төлөвшилд маань их нөлөөлсөн гэж боддог. Хэн нэгнээс илүү юм хүсэх хэрэггүй, өөрийнхөө хандлагыг захирч амьдрах ёстой юм байна гэсэн суурийг өөртөө тавьсан.
Энэ хэсэг хөөрхөн юмаа

Зочин
Зочин
2024-04-04 19:11

Сайхан ярилцлага болсон байна. Ийм л з�##�уус Монголыг өөрчлөнө. Ямарч байсан худлаа ярихгүй, хулгай хийхгүй боловсролтой хүүхэд. Хэн ч гүтгэж, нэр хүндийг нь унагах гээд чадахгүй шүү. Ер нь атаа жөтөө ч таньдаг хүмүүсээс л ирдэг дээ. Үнэн өрөвдмөөо. Ийм нийгэм яаж ч урагшлах вэ.

Зочин
Зочин
2024-04-04 22:00

Хүн ном ярьж гоё тайлбарлаж өгч байхад өөр юм яриад л байгаа хүмүүсийг я�##�тай ч билээ дээ. Ихэнхи нь хүнийг нам дэвслээд тааша�##� авдаг бүлгийнхэн байх шив дээ. Яасан ч харанхуй юм. Сэтгэгдэл хараад бүр гутарчихлаа.

Холбоотой мэдээ

Back to top button