Top StoriesУЛС ТӨР

Төрийн ордонд кеттэй хөл тавьсан Т.Доржхандын уул уурхайн схем

2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам ганц суудалтай парламентад хөл тавьсан. Тодруулбал ХҮН намын дарга Т.Доржханд УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолд кэттэй орж ирэн дуулиан тарьж байлаа. Тэгвэл өдгөө тэрбээр өөрийн бизнесээ цэцэглүүлээд зогсохгүй улс төрд хэдийн байр сууриа олжээ. Энэ удаад бид Т.Доржханд, түүний төрсөн ах Т.Лувсандорж нар "Гобикоул энд Энержи" ХХК-иар асар том уул уурхайн фракц босгон үйл ажиллагаа эрхэлж байж болзошгүй схемийг танилцуулъя.

-Т.Доржхандын хамаарал бүхий компаниуд-

УИХ-ын гишүүн Т.Доржханд нь АТГ-т  2022 онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Монре Даатгал ХХК-ий 88.49%-ийг эзэмшдэг гэж мэдүүлсэн. "Монре Даатгал" ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд даатгалын үйл ажиллагаа явуулдаг компани ажээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т "гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй" гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Т.Доржханд нь уг салбарт ашиг сонирхлын зөрчилтэй тул уг асуудлыг хэлэлцэх хуралдааны санал хураалтад оролцохоос татгалзаж, хуралдаан даргалагчид мэдэгдэх үүрэгтэй. Уг дэгийг зөрчиж, санал хураалтад оролцож байсан. Т.Доржхандыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох хэд хэдэн компани бүртгэлтэй байна.

Тухайлбал:

  • "Зээл Эм Эн" платформ ББСБ ХХК (624711) 60%, Монрефайнаншиал ХХК-ийг 100% эзэмшдэг
  • "Айтүүлс" ХК (5468361) 469156ш хувьцаа 0.01% эзэмшдэг .
  • "Монре-Импекс" ХХК (2041189) 30% эзэмшдэг гэж мэдүүлсэн.  Энэ мэт зургаан компаниар ашиг сонирхлын зөрчилтэй ч ХҮН намаас төр төлөөлж буй ганц гишүүн Т.Доржханд юм .

-Т.Доржханд эхнэрийнхээ компанийг нууцхан рекламдав-

ХҮН намын дарга Т.Доржханд нь 2020 онд гишүүн болсныхоо дараахан өгсөн ярилцлагадаа “Би Америкт “Range Rover” авч унаж байлаа. Одоо бол “Nissan Leaf” гэдэг цахилгаан машинтай” гэж ярьсан байдаг. Тэгвэл Т.Доржхандын энэхүү “Nissan Leaf” нь хувийн бизнесийнх нь реклам байж таарав.

Тодруулбал, “Nissan Leaf” гэх цахилгаан автомашиныг Т.Доржхандын эхнэр У.Сийлэнгийн эзэмшдэг “Авто хаб” ХХК оруулж ирдэг. Мөн түүний эхнэр Уламбаярын Сийлэнгийн талаарх мэдээллийг нэхэн судлахад  АНУ-ын Вашингтон хотын “1150 Spring Hill Rd, McLean, VA 22102” хаягт байрлалтай хауст Т.Доржханд, У.Сийлэн, Л.Сонор нар амьдардаг байсан гэх бүртгэл тус улсын хаягийн мэдээллийн санд бүртгэлтэй байдаг.

Тухайн үед Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн хүү Л.Сонор хамт амьдардаг байсан бөгөөд Т.Доржхандтай хамт Олон улсын валютын санд дадлагажигчаар ажилладаг байжээ. Одоо Л.Сонор нь Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

-Т.Доржханд Сү.Батболдын фракцад ахаараа дамжин нэр холбогдов-

Өнгөрсөн сарын сүүлээр Ерөнхий сайд асан Сү.Батболд, Нажиб Разак нарын уул уурхайн "Гобикоул Энд энержи" ХХК-ий хэрэг дэгдсэн. Үүнд Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нэр холбогдов. Тодруулбал, Нажиб Разак Монголд уул уурхай эрхлэхээр "Гобикоул энд Энержи" компанид оруулсан 30 тэрбумын хөрөнгө оруулалтыг Сү.Батболд зургаан өөр дансаар татан авсан нь ил болсон.

Өөрөөр хэлбэл, 2003 оноос эхлэн "Бату Майнинг" гэх компаниар их хэмжээний мөнгө угааж ирсэн Сү.Батболдын фракц, Малайзын ерөнхий сайд Нажиб Разакаас 30 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаар "Гобикоул Энд Энержи" ХХК Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тэгвэл тус компанийн бизнес, хөгжил хариуцсан дэд захирлаар Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж ажиллаж байжээ.

Т.Лувсандорж нь Монголын томоохон улс төрчид, бизнесмэнүүдийн итгэлт нөхөр бөгөөд Сү.Батболд, Т.Бадамжунай нартай ойр нөхөрлөж ирсэн “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын ах Б.Жаргалсайханы эзэмшдэг “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос хойш ажиллаж буй.

Дуулиан, будлиан тасардаггүй Моннистой ойр нөхөрлөж ирсэн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн "Гобикоул энд Энержи" ХХК "Сэкер ресорсус Монголиа" ХХК болж нэрээ өөрчлөн 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

-Т.Доржханд түүний төрсөн ах Т.Лувсандорж нар "Сэкер ресорсус монголиа" компанийн бизнесийн схем ингэж үргэлжилдэг-

"Сэкер ресорсус монголиа" компанийн удирдлагаар Мархаажийн Чойдорж ажилладаг. Хувь эзэмшигчээр Сингапурын хөрөнгө биржид бүртэлтэй  "Сэкер ресорсус" компани бүртгэлтэй байдаг. 

Түүнчлэн  "Сэкер ресурс" компани нууц эзний цэргүүд болох Т.Доржханд, түүний төрсөн ах Т.Лувсандорж нарын арми үүгээр зогссонгүй. Тодруулбал 2018 оны тавдугаар сард “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгөний ордод хайгуул хийх эрх, ашиглах тусгай зөвшөөрлийг  авч захирлаар нь томилогдсон хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр уг компанитай нэр холбогддог.

Тодруулбал, Салхитын мөнгөний орд ихээхэн ашиг олж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар тэтгэврийн зээлийг тэглэж байсан цаг саяхан. Тэгвэл Т.Мөнхбаяр  “Империалкастел” ХХК-аар нэр холбогдож байна. Тодруулбал "Сэкер ресурс" компанийн хувьцаа эзэмшигч УАН партнерс компанийн захирал О.Соронзонболдын "Империалкастел" компанийн нэгэн томоохон хувь эзэмшигч нь Х.Баттулга, Г.Занданшатар нарын ойрын хүн болох Т.Мөнхбаяр байж таарав. Хамгийн ноцтой нь Т.Мөнхбаярын "Зараяахолдингс" компанийн хувь эзэмшигчээр "Сэкер ресурс" бүртгэлтэй байна.

Өөрөөр хэлбэл  Баянхонгор, Говь-Алтай аймгийн сумдыг эрхшээж байгаа "Сэкер ресурс" компаниар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар халаасаа нэгтгэсэн байж болзошгүй зураглал хөврөн гарч ирлээ.

Тэгвэл  эдгээр улс төрийн нөлөө бүхий эрхмүүдээр хамгаалалтаа хийж, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгийн өмнөд хэсгийг эзэгнэж буй "Сэкер ресурс Монголиа" эцсийн өмчлөгч нь "Сэкер ресурс" компаний үүсгэн байгуулагч Жозеф Борковский юм. Энэ хүнтэй хамтран тодрон томорч, нөлөөгөө зузаатгасан хүн бол УИХ-ын 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшсэн Мархаажийн Чойдорж.

Тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, БНХАУ-д дунд сургуулиа дүүргэсэн, Москвад хуульч мэргэжлээр боловсрол эзэмшиж, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Орос-Англи хэлний орчуулагчаар төдийгүй үе үеийн УИХ-ын дарга нартай ойрхон нөхөрлөж ирсэн нэгэн.

Яагаад Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин MCS-ийн Ж.Оджаргалтай хамтран Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цианит натриар алт олборлохоор дэгдэж явсан зэрэг асуулт урган гарч ирж байна. Энэ удаад бид Т.Доржханд, түүний төрсөн ах Т.Лувсандорж нар "Гобикоул энд Энержи" ХХК-иар асар том уул уурхайн фракц босгон үйл ажиллагаа эрхэлж байсан болзошгүй схемийг танилцуулаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
4 сар 4, 2024 08:51

Кеда-спорт гут�##�

Зочин
Зочин
4 сар 4, 2024 10:59

Ах Лувсандоржийн гэх компани үүнд ямар ч хамаагүй, Доржхандыг гишүүн болохоос �##�ь өмнийн бараг 10д жилийн өмнөх асуудол ш тээ. Тэгээд ч хувийнх нь компани ч биш, зөвхөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ордонд юугаа өмсөх нь ямар хамаатай юм. Монголын төр шударга, боловсролтой з�##�уусаа дэмжиж бугшсөн хөгшин төгцгүүдээ �######�уулахгүй бол хэзээ ч хөгжихгүй

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:41
Reply to  Зочин

Тийм л юм бол тролл хэрэггүй биш үү

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:01

Сонгууль дөхөөд худлаа мэдээллээр хүн гүжирдэхийг ёстой нэг үзүүлж өхиймаа. Сайтууд мөнгө авч хүний гүтгэлгэ нийтлэхээ хэзээ болих вэ

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:11

Ардын намын утсан хүүхэлдэй �##�и�##�агч!

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:12

Хулгайч биш бол хулгай хийх гээгүй бол гишүүн болж чадахгүй төрийн ордон хулгайч нар чуулдаг газар болсоншд

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:39

Энэ хүнийг сонгосон ХанУулын хар массууд з�##�хуур�##�гүй сайн тунгааж уншаасай билээ

Зочин
Зочин
4 сар 4, 2024 12:10

Ёстой нэг хогийн амьтан байна даа

Зочин
Зочин
4 сар 4, 2024 12:32

Монро Импекс чинь Уламбаярын компани байсан, ганц охинтой нь суужээ. Энэ нөхрөөс өмнө гэр бүл дотроо хөрөнгийн маргаантай байсан гээд мэдээ байна.

Зочин
Зочин
4 сар 4, 2024 15:18

Энэ угаас худ гар. Мөнгөнд маш дуртай шинжийн. Монгол сэтгэл сэтгэхүй ч үнэртдэггүй. Амарбаясглангийн гар хөл болж гүйсэнийх төмөрлөгийн үйлдвэрт хүмүүсээ томилуулах эрх цаадахаасаа авсан

Үзээ
Үзээ
4 сар 4, 2024 18:25

Арга ядсан баахан юм сараачаад МАН аас хэдэн юм авдаг юм шиг бгаа юм.

Зочин
Зочин
4 сар 4, 2024 19:05

Баттулга ерөнхийлөгчийг дахиж ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй гэж ( МАН-н захи�##�гаар гэдэг нь илт байсан) ҮХЦ-д өргөдөл гомдол гаргаж, хүн биш хууль яллаа гээд хуцаад орилоод байхдаа МАН-аас нилээн овоо юм авсан нь ойлгомжтой л байсан ш дээ!

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
4 сар 4, 2024 21:46

АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ГАРДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХУУРГА ӨМХҮҮЛСЭН НӨХӨРТ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ӨӨДГҮЙ ХАЛТАР НЭГ ИЙМЭРХҮҮ ӨНГӨТЭЙ БДАГ ЮМ БНА.

зочин
зочин
4 сар 4, 2024 21:56

энэ доржханд гэж худ�##�ч гар нүүрсний сонсгол дээр олигтой юм ч хийгээгүй. хулхи сармагчин царай

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 4, 2024 23:55

Харах царайнаасаа адармаатай этгээд ах намынхантай цусан төрөл байхаас �######�ахгүй

Зочинdursuya.@gmail,com
Зочинdursuya.@gmail,com
4 сар 5, 2024 01:03

Сү Батболдын х�##�тар юм байна.

Даваа
Даваа
4 сар 5, 2024 10:34

Автобусанд дайр�##�даж байсаншүү.Их монгол дээр буудаг.

Холбоотой мэдээ

Back to top button