Нийгэм мэдээ

"Team Falcons" баг "PUBG Mobile Global Open 2024"-ын үндсэн шатанд шалгарлаа

PUBG (Player Unknown's Battlegrounds) Mobile-ын 2024 оны эхний том тэмцээн "PUBG Mobile Global Open 2024" Бразил улсын Сан Паулу хотод зохиогдож байна.

Тэмцээний урьдчилсан шатанд монгол бүрэлдэхүүнээр шинэхэн байгуулагдсан "Team Falcons" баг оролцсон бөгөөд нэгдүгээр байраар үндсэн тэмцээнд шалгарлаа.

Тэд урьдчилсан шатанд 133 оноо авч тэргүүллээ. Ийнхүү 356 мянган ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Open 2024" тэмцээнд оролцох 16 баг тодорч дууслаа.

Тэмцээн энэ сарын 5-д эхэлж гурван өдрийн турш нийт 18 тоглолт болсны дараа ялагч тодорно. Нэгдүгээр байр 100 мянган ам.доллар авахаас гадна харьяалагддаг бүсдээ "PUBG Mobile World Cup" тэмцээний нэмэлт нэг эрхийг авчрах юм.

Тэмцээний үндсэн шатанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Монголын "IHC Esports" баг болон Бразилын "A7 Esports", Туркийн "S2G Esports" багууд уригдсан. Мөн дэлхийн хоёр удаагийн аварга "Nova Esports", Индонезийн "BOOM Esports", Өмнөд Солонгосын "Dplus", Японы "REJECT", Их Британийн "HFIYS Esports" багууд тус тусын бүсээс эрхээ авчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button