Нийгмийн

З.Нарантуяа: Малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах хуулийн төсөл дэмжигдсэнгүй, харамсалтай байна

Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх асуудал өнөөдөр чуулганаар дэмжигдээгүй. Энэ талаар З.Нарантуяа гишүүн тайлбар хийлээ.

Тэрбээр “Монголын малчид малаа хулгайд алдаж, хотоо харлуулах болсон. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хэдэн малчид, цагдаа нарын хүчнээс давсан асуудал болсон. Өнгөрсөн жил малын хулгай огцом буюу 89 хувь нэмэгдсэн. Энэ ерөөсөө хууль зөөлөн, хулгайчдад ногдуулдаг ял, шийтгэл хөнгөн байгаатай холбоотой. Тиймээс энэ хуулийн төслийг өргөн барьсан юм. Гэвч энэ үзэл баримтлал, бодлоосоо Х.Болорчулуун бид хоёрын санал зөрсөн. Би өөрийнхөө төслийг 918 санал дээр тулгуурлаж тусгасан. Харамсалтай нь цөөнхөө үнэхээр дарангуйлж чаддаг юм байна.

МАН-ынханд Малын хулгайтай тэмцэх хуулийг өргөн барьсан гэх нэр зүүх л чухал байна. Түүнээс биш доторх агуулгыг ер ойшоохгүй байна. Тэгээд л миний хуулийн төслийг унагаалаа. Найман бод, 24 богоос дээш тооны мал хулгайлсан тохиолдолд л таван жилээс дээш ял өдөг. Бусад тохиолдолд нийтийн тустай хөдөлмөр хийлгэн, хэдхэн сар хорьж буйг өөрчлөхийг би зорьсон юм. Х.Болорчулууны өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бол найман бод, 24 бод гэсэн тоог л бууруулсан төдий. Өнөөгийнхөөс илүү тодорхой үр дүнд хүрэхгүй ийм хуулийн төслийг авч үлдлээ. Харамсалтай байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
orig
orig
2019-11-23 02:26

Narantuya duu medehgui bgaa n argaguiee naad m#liin hulgai chini Z.Dorj agsanaas hoish dandaa tomchuudiin medliin etgeeduud ylanguya aduund buurch chig handlaga avlaga uglug n gunzgiisen . iim nuhtsuld yaj huuliig changaruulah ve? Duu mini ym oilgo!

Холбоотой мэдээ

Back to top button