УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Жу"-г авч ирээд яг нэг жил өнгөрчээ

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө "Шувуу" ажиллагааны хүрээнд сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь авч ирж байлаа.

Монголоос зугтаад таван жил болсон Т.Бадамжунайг яг нэг жилийн өмнө Филиппин улсаас баривчилж, /2023.04.05/-ны өглөө тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан хуулийн багийнхан Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардаж байв. Газардсан даруйд 11.09 цагт АТГ-аас баривчлах тогтоолыг уншиж танилцуулсны дараа албадан саатуулсан юм.

Т.Бадамжунай ирээд хэнийг нэрлэх вэ гэдэг нь анхаарал татаж байв. Арван жилийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Т.Бадамжунайг “Авлигын загалмайлсан эцэг” гэж өргөмжилж явлаа. Түүний улс төрийн замнал, хашиж асан албан тушаалынх нь он цагаар хөөж үзвэл нэг бус нэгжээд дүр дотроос нь гарч мэдэх дүр. МАН-ын “нууц ноёнтон” болтлоо дархлагдсан ч өдгөө газрын асуудлаар сонсгол дуудагдахаас бусдаар намжлаа.

Өдгөө түүний хэргийг сонгуулиас өмнө шүүж чадах эсэх эргэлзээ үүсээд байна.

Хэргийг шүүх процесс нь юу болов: Түүний хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр оруулж, прокурорт буцаасан. Ингэхдээ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбоотой хэсгийг тусгаарласан нь буруу гэж үзсэн. Улмаар Нийслэлийн прокурорын газраас эл шийдвэрт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм. Харин прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан. Прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж (2024.03.06)-нд хүргүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АРИУН ЦАГААН НЭР ТӨРИЙГ МИНЬ АЛААД ХАЯЧЛАА ФИЛИПЭН УЛСАД ТАКСИНД ЯВААД БУРЗАЙЖ БАЙТАЛ БАРИАД ИРСЭН БИ МӨНГӨ ЧААСАН БОЛ ЮУ ГЭЖ ГАДААД УЛСАД ТАКСИЧИН БОЛОХ ЮМ ГЭВЭЛ ЯАНА ЭНЭ ГАРЫГ БОЛ ДИЙЛЭХГҮЙ ЭЭ ТЭГЭЭД Ч СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛЭЭД ТОЛГОЙГИЙ НЬ ИЛЭЭД Л ЯВУУЛНА ЭНЭ ЦАГААН ЗАХТНУУДАД ШУДАРГУУ АРДЧИЛСАН ӨРШӨӨН СОЁРХДОГ ТУСГАЙ ШҮҮХ АЖИЛЛАЖ БАЙНА

Зочин
Зочин

Баахан сүржигнэж сүржигнэж тэгээд юу болов?

Зочин
Зочин

Хадны мангаагаа барьж ирчихээд яагаад бнаа? Манангийн шүүгчид нь саад боловуу?

Зочин
Зочин

Элбэгдорж Ми.Энхболд тэргүүтэй МАНАН-г устгаж чадахгүй бол Монголд юу ч өөрчлөгдөхгүй хөгжихгүй...

Зочин
Зочин

Энэ нэг жаргацан өвгөн шүү. Улсын мөнгө иднэ, улсын онгоцоор ирнэ, улсаар тэжээлгэнэ

Зочин
Зочин

ОДОО ЭНЭ ХҮН ХААНА БАЙНА БУЦААД ЯВЧИХСАН ЮМУУ

Зочин
Зочин

НӨГӨӨ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ХААНА ЗУГААЛЖ ЯВНА АА ЭНЭ НӨХРИЙГ ЯВУУЛСАН АВИОГАЧ ШҮҮГЧ НЬ ЯАСАН БЭ МУУСАЙН ҮЛГЭРИЙН ШҮҮГХИЙН ШҮҮГЧ НАРАА ГЭЖ ХОРИГДОЖ БАЙСАН ХУЛГАЙЧАА ГАДААЛ ГАРГААД ЯВУУЛЧИХДАГ ИЙМ ТОМ ТОЛГОЙТОЙ ШҮҮГЧ НАР ИХЭНХ НЬ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ ДӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button