Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден: Газын зурваст дахь энгийн иргэдийг хамгаал үгүй бол бодлогоо өөрчилнө

Газын зурвасын дайн эхлээд 181 хоног өнгөрөөд байна. Дайн эхэлснээс хойш Израилыг хамгийн их дэмжсэн улс бол АНУ юм. Тэгвэл сүүлийн үед АНУ байр сууриаа өөрчилж эхлэв.

Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт /2024.04.04/ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьж Газын зурвас дахь энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авахыг анхааруулжээ.

Тэд 30 минут гаруй утсаар ярьж дууссаны дараа Цагаан ордон “Ерөнхийлөгч Байден хүмүүнлэгийн ажилчдыг онилох мөн Газын зурваст үүсээд буй нөхцөл байдал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газын зурвасын талаарх АНУ-ын бодлого Израилын нэн даруй авах арга хэмжээг үнэлсний дараа тодорхойлогдоно” гэсэн юм.

Энэ долоо хоногт Газын зурваст ажиллаж байсан долоон хүмүүнлэгийн ажилтан Израилын цохилтод өртөж амь үрэгдсэн юм. Нетаньяху Байдентэй утсаар ярих үедээ Израилын зэвсэгт хүчин үүнд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хүмүүнлэгийн коридор шинээр нээхээ амласан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button