Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Сэтгэл гутрах нь бага байхдаа вирусийн халдвар авахтай холбоотой

Япон эрдэмтэд бага байхдаа нэгэн вирусийн халдвар авах нь хожим сэтгэл гутрах эмгэгтэй болоход хүргэж магадгүйг илрүүлжээ. Токиогийн Жикей их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд тус судалгааг явуулсан байна.

Тэд өмнө нь 2020 онд хүний 6-р төрлийн херпес вирус (HHV6) нь SITH1 хэмээх сэтгэл гутрал үүсэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг мэдээлж байсан юм. Тус вирусээр халдварлахад улаан бижрүү үүсэж, гурав гаруй хоногийн турш халуурдаг.

Хүмүүсийн ихэнх нь тус вирусээр бага байхдаа халдварладаг юм. Тэгвэл цусанд SITH1 нэртэй уургийн агууламж ихтэй хүмүүс хожим сэтгэл гутралтай болох магадлал илүү байж магадгүйг тэдгээр эрдэмтэд илрүүлжээ.

Эрдэмтэд судалгаа явуулахдаа херпес вирусийг SITH1 уураг хялбар ялгаруулж чаддаг мөн чаддаггүй гэж хоёр ангилсан байна.

Ингэж судалж үзэхэд сэтгэл гутралтай 28 өвчтөний 68 хувь нь SITH1 амархан ялгаруулдаг херпес вирусээр халдварласан байсан юм. Гэвч судлаачид 35 эрүүл хүний 29 хувь нь мөн ижил төрлийн вирусээр халдварласан байдаг гэдгийг онцолжээ.  

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2024 21:33

Сайхан худлаа шаах юмаа

Холбоотой мэдээ

Back to top button