Тойм: Баялгийн сангийн тухай хууль гараанаас гарч, дүүжин тээвэр амь орж, гадаадын иргэн газар эзэмшихгүй болов
Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд дараах онцлох үйл явдлууд өрнөлөө.
-16 жил яригдаж, таван жил гацсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль гараанаас гарч,
-Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах нэрээр давхар эзэмшүүлэх хуулийн цоорхой хаагдаж,
-С.Амарсайханы таван жил гацаасан дүүжин тээврийг хотын дарга Х.Нямбаатар жилийн дотор ашиглалтад өгөхөө мэдэгдэв.
-16 жил яригдаж, таван жил гацсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль гараанаас гарав-
Таван жилийн өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр
-“Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ”
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан.
Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаж байв.
Харин энэхүү тогтоолын даалгавар биелэхгүй явсаар таван жилийн дараа буюу Г.Занданшатарын парламентын отгон чуулганаар хэлэлцэгдэж эхэллээ. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ хэмээн тусгасан эл хуулийн төсөл нь 2021-2025 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэлийн нэг байсан.
Өөрөөр хэлбэл, иргэн бүр байгалийн баялгаас хувь хүртдэг болохын тулд Норвегийн тогтолцооны жишгээр ийн Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон хэрэг. Анх 2019 оны арваннэгдүгээр сард УУХҮЯ-аас "Үндэсний баялгийн сангийн тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулсан байдаг. Гэсэн хэдий ч эл хуулийн төсөл бүдгэрсээр ийнхүү тав дахь жилтэйгээ золгоод байсан юм. Харин анх ярьсан үе нь 2008 оны эдийн засгийн хямралын дараа. Тэр хэрээр иргэдийн дунд ч хүлээлт үүсээд байсан гэдэг. Тухайн үед тус сан нь нийт дөрвөн сангаас бүрдэж байжээ. Үүнд, ирээдүйн өв, тогтворжуулалтын, хөгжлийн, хуримтлалын сан багтаж байсан. Харин одоогийн2 хэлэлцэгдэж буй хуулийн төслөөөр бол Үндэсний баялгийн сан нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сангаас бүрдэж байна.
Ирээдүйн өв сан
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг нээнэ.
Хуримтлалын сан
“Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдана.
Хөгжлийн сан
Энэ сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ. Тодруулбал, Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Товчоор бол, бид өнгөрсөн хугацаанд газрын хэвлийн баялаг болон ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан гэж хэлж болно. Хэрэв энэ хууль батлагдвал байгалийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд баялгийг тэгш, шударга хуваарилдаг болно гэгдэж буй. Өөрөөр хэлбэл энэ сангаар дамжуулж иргэд байгалийн баялгийн хөрөнгөө удирдах боломжтой болно гэж нэг талаараа ойлгож болно. Гэвч дээрх хуулийн төслийг энэ парламент шинэ байх үеэсээ гацааж, одоо тарах үедээ буюу сонгуулийн өмнөхөн шуурхайлан хэлэлцэж эхэлсэн нь тийм ч таатай үйл явдал биш болов уу.
Учир нь иргэд байгалийн баялагаасаа тэгш хүртдэг байх, төр засаг нь шударгаар хуваарилдаг байх энэ зарчим Монголчуудын нийтийн хүсэл байлаа. Үүнийг хууль санаачлан батлагчид тэр дундаа эрх баригч нам мэдэхийн дээдээр мэдэж, мэдэрч явсан нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нэг л өдөр энэ хуулийг батлахаар тэд хүлээж байсан. Харин хэзээ вэ гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байсан. Мэдээж тэдэнд хүн бүрд таалагдах энэ хуулийг батлахад шалтгаан болоод өөрсдөд нь эргээд ашиг тусаа өгөх зөв цаг хугацааг сонгох чухал. Жишээлбэл, ардчилсан нам энэ тухай хуулийн төслийг мөн өргөн барьсан ч эрх баригчид олонхын хүчээр тэдний өмнүүр орсон гэж хэлж болно. Ямартай ч 16 жил яригдаж, таван жил гацсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль ийнхүү гараанаас гарлаа.
-Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах нэрээр давхар эзэмшүүлэх хуулийн цоорхой "хаагдав"-
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дуулиан УИХ-ын 2023 оны намрын чуулганы хаалттай зэрэгцэн намжсан. Энэ хуулийг Засгийн газар санаачлан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны зургаадугаар сард өргөн барьсан. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлэлцүүлэхийг эсэргүүцэж УИХ-ын даргад хандсан. “Хэлэлцэх эсэхийг хэлэлцэх” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулах шатандаа гацсан юм.
Эхний санал хураалтад, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нарыг “картаа сугалж бойкот хийснээр ирц хүрээгүй” гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдэж байв.
Хоёр дахь санал хураалтад, АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ хугацаа УИХ-ын 2023 оны намрын чуулганы хаалтын өмнөх өдөр дууссан. Чуулганы хаалтын өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-д 156 албан бичгээр тус хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн тул хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна" хэмээн алх цохьсон.
Ингээд намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх асуудал энэ хаврын чуулган руу шидэгдсэн юм.
Ингээд 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж буй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах заалтыг хасахыг гишүүд дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон.
Учир нь засгийн газраас 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д хөрөнгө оруулагчдад “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”, хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг үзүүлж болохоор тусгасан нь мөн адил газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхдээ тодорхой хугацаа, болзол, журмын дагуу ашиглуулахаар заасан Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна гэж үзсэн юм.
Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж УИХ-ын цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсээр байгаа юм байна. Иймд хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлт бүхий хуулийн төслийг боловсруулжээ.
-С.Амарсайханы таван жил гацаасан дүүжин тээврийг хотын дарга Х.Нямбаатар жилийн дотор ашиглалтад өгөхөө мэдэгдэв-
Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг пүрэв гарагт эхлүүлж, эхний шугамын шавыг тавьлаа. Энэ ажлыг одоогийн хотын дарга Х.Нямбаатар үргэлжлүүлж яг жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлж хэмээн тодотгосны учрыг товчоор тайлбарлая.
Эргэн санабал, Шадар сайд С.Амарсайхан 2019 онд хотын дарга байхдаа “2021 оны зургаадугаар сар гэхэд Улаанбаатар дүүжин тээвэртэй болно” гэж мэдэгдсэн, тэр эхлүүлсэн. Ингээд 2020 оны наймдугаар сард Францын ажил гүйцэтгэгч хоёр компани руу нийт 22 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн шилэн дансны гүйлгээ байдаг. Ингээд ч ажил болгож чадалгүй Шадар сайд болсон. Харин дараа нь Д.Сумъяабазар хотын дарга болсон ч түүний үед дорвитой яригдаагүй бүдгэрсэн. Тэрбээр нийтийн тээвэр, автобусны асуудлын үймээнийг дэгдээчхээд яваад өгсөн. Түүний дараа ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар хотын даргаар ирээд буй бөгөөд дүүжин тээврийг орхилгүй хөгжүүлэхээр болсон.
Сонирхолтой нь энэхүү төслийг санаачлаад эхлүүлэлгүй явсан С.Амарсайхан дүүжин тээврийн эхний шугамыг тавих ажлыг нээн үг хэлж, өөрийгөө хавчуулаад амжсан. Тэрбээр "Шинэ технологи, амьдралын шинэ хэвшил учраас ТЭЗҮ, тооцоо судалгааг дахин хийх зэрэгт хугацаа алдсан хэдий ч төрийн ажлын залгамж халааг үргэлжлүүлэн, өнөөдөр ийнхүү эхний шатны ажлыг эхлүүлж буйд баяртай байна" гэсэн юм.
Энэ ажил таван жил гацсан ч мөн л сонгуулийн өмнө амь оров. Нийтлэг дүр зургаар харвал улс төрчид энэ долоо хоногт өмнө нь хийгээгүй үлдээсэн, эргэн сануулаад үргэлжлүүлэн хийвэл иргэдэд таалагдах байх гэсэн томоохон ажлууд, хуулиа зориглон барьж авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР САЙХАН МЭДЭЭ ВЭ
Unshuurtai blaa
Дүүжин тээвэо эхэллээ гэнээ харагдаач
ПАРЛАМEНТЫН СОНГУУЛЬ Ч СОНГОГЁ АРД ИРГЭДЭЭС ИЛҮҮ ХҮЧТЭЙ ЮМАА.БҮТЭН 8 ЖИЛ ЗААСАГ БАРЬСАН МАН 2-3САРЫН ДОТОР АМЬ ОРСОН МЭТ АЖИЛЛАЖ БАЙНА ДАА...
"ӨГЛӨӨ ТАШУУР,ОРОЙ ХАЗААР" БОЛОХ БИЙ ...
Duujin teever arai denduu baina. Barag l bariad udaxgui duusch baigaa yum bicheed baidag baisan. Tegsen dunguj shav tavilaa gex shig. Jinxene samraasaixan yum. Denduu xudalch baina samar. Bayalagiin sangaa xurdan batlaad xeregjuuleesei.
Сайхан шийдвэрүүд гарчээ. Хамгийн чух�##� нь эх орныхоо газар шороог харийнханд эзэмшүүлэх асуудлыг цэгцэлсэн нь сайн хэрэг. Одоо харин иргэддээ өмчлүүлэх газрын тухай хуулиа эргэж харж тэдний газар дээрээ баялаг бүтээх боломжийг нь нээж өгөх шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье.
Heterhii yum ene ulsturchid
Bayalgin sangin huulia hurdan heleltsuulj batal
Ай даа
ЗӨВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭР БАЙЛАА.
Unshuushtai blgv yahav songuuliin daraa hayna gedeg n oilgomjtoi goy onigoo bainashde
Hahaha ed nar neeree
Тэглээ гээд эднийг хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй шүү.
Yayayayayaya
Дүүжин тээвэр хэрэггүй
Хариуцлага тооцохгүй, нэхэхгүй болохоор эд нар даварч байгаа юм даа.
8 жил хаан шг эрх мэдэлтэй байсан Эрх баринчид ажлын тайлөн хийсэн бүтээсэн ЦС,үйлвэр зам ,хон шороо,хорт утаа,түгжхэл,авилг�##�ын төйлөнгаа тавиарай.
Зөв зөв дэмжиж байна
Ээхэхэхэхэхэ
Хөшөөчих юмаа өөрсдөө санаачлаад дараа нь үгүйсгээд ажилаа хий л дээ
Zuitei
дүүжиэ тээврээр өчнөөн хүн �##�ахнээ
Эвгүй л дээ энэ гарууд
Eviu min gej