Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн 196 ажилчин амь үрэгдсэн

Газын зурваст дайн эхэлснээс хойш хүмүүнлэгийн тусламжийн 196 ажилчин амь үрэгдсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш баасан гарагт /2024.04.05/ ажилчид амь үрэгдсэн явдлыг мөрдөн байцаахыг уриалжээ.

Даваа гарагт /2024.04.01/ Израилын агаарын цохилтод “World Central Kitchen” хүмүүнлэгийн байгууллагын долоон ажилтан өртөж амь үрэгдсэний дараа олон улс Израилыг хатуу шүүмжилсэн юм.

Баасан гарагт Израилын засгийн газар мэдэгдэл хийхдээ тусламжийн цуваа руу цохилт өгснийг шалгаж үзээд ноцтой алдаа, журам зөрчсөн явдал илрүүлсэн гэжээ. Гутерреш “Израилын засгийн газар алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ гол асуудал бол хэн алдаа гаргасан гэдэг нь биш харин ийм алдаа дахин дахин гарахад хүргэж буй цэргийн стратеги, журам юм” хэмээжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баасан гарагт хуралдаж Газын зурваст нүүрлээд буй өлсгөлөн болон хүмүүнлэгийн ажилчид руу халдаж байгаа талаар хэлэлцсэн юм. Тус зөвлөлд хандаж НҮБ-ын тусламжийн ахлах ажилтан Рамеш Ражасингхам хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байгаа явдлыг таслан зогсоохын тулд бүх улс хамтрахыг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button