Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден 23 сая америкчуудын оюутны зээлд хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт /2024.04.08/ хамгийн багадаа 23 сая америкчуудын оюутны зээлд хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Залуу сонгогчдын хувьд оюутны зээл нь маш чухал асуудал. Байден анх 2020 онд ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирэхдээ оюутны зээлийн асуудлыг шийднэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан.

Одоо тэрбээр арваннэгдүгээр сард болох сонгуульд өрсөлдөх тул залуу сонгогчдын дэмжлэг чухал. Байдены даваа гарагт танилцуулсан төлөвлөгөө нь зээлдэгчийн орлогоос үл хамааран 20 мянган ам.доллар хүртэлх зээлийн хүүг тэглэх юм.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 23 сая гаруй зээлдэгчийн хүүг бүхэлд нь арилгана. Байден тус төлөвлөгөөгөө танилцуулахдаа “Энэ тусламж нь амьдрал өөрчлөх хэмжээний нөлөө үзүүлж чадна. Хүмүүс ээ, би шаргуу хөдөлмөрч америкчуудад зориулж оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлэхээ хэзээ ч зогсоохгүй. Энэ нь манай эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ” хэмээжээ.

Одоогийн байдлаар Байдены захиргаа 4 сая гаруй америкчуудын 146 тэрбум ам.долларын оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Оюутны зээлийг тэглэж, хөнгөлөлт үзүүлж байгааг Бүгд найрамдах намынхан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буй явдал, зөвхөн коллежийн боловсрол эзэмшсэн зээлэгчдэд л хөнгөлөлт үзүүлж шударга бус явдал гэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button