ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Гадаад худалдаа жилийн дотор 5.2 хувиар буурчээ

Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2024 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурсан байна. Гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100) 2024 оны хоёрдугаар сард 167.9 болж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурсан байна. Харин өмнөх оны эцсээс 14.9 хувь, өмнөх сараас 7.9 хувиар өссөн байна. Экспортын үнийн индекс (2015=100) 2024 оны 2 дугаар сард 177.9 хувь болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувь, өмнөх сараас 2.2 хувиар буурсан байна.

Харин өмнөх оны эцсээс 2.1 хувиар өссөн байна. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 15.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Импортын үнийн индекс (2015=100) 2024 оны хоёрдугаар сард 106 хувь болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувь, өмнөх оны эцсээс 11.1 хувь, өмнөх сараас 9.3 хувиар буурсан байна.

Импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар буурахад авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүтээгдэхүүний бүлгийн үнэ 43.0 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button