УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Малчдыг зээлжүүлэх мөнгийг төрөөс гаргана, гаргахгүй гэх хэнийх нь үг үнэн бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийн төслийг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өөр тайлбар хийв.

Энэ хуулийг баталснаар хоршооны гишүүн болсон малчинд 20-50 сая хүртэл төгрөгийн зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгох зохицуулалт орж иржээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээр олгох тул төрөөс мөнгө гарахгүй. Зээлийг Зээлийн батлан даалтын сан хариуцна" гэж тайлбарласан.

Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан: “100 тэрбум төгрөгийн зээл өгвөл 14 хувийг нь улсаас хөнгөлж, 7 тэрбум төгрөг улсаас гарна. Одоогоор хоршоод бэлэн биш байгаа тул ирэх сард л эхний зээлийг өгөх болов уу. Банкуудад хандаж зээлээ авсаар 3-4-р улиралд энэ зээлийг түлхүү олгоно” хэмээсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2024 23:50

Тийм мөнгө улсад бгаа юмуу

Холбоотой мэдээ

Back to top button