Top StoriesТойм, анализУЛС ТӨР

Тойм: Х.Нямбаатар попорч, "Зориг" гэх үг эрх баригчдын амны уншлага болж, намуудын мөрийн хөтөлбөр бүдрэв

Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд дараах онцлох үйл явдлууд өрнөлөө. Доорх сэдвийн хүрээнд тойм мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

  • Хотын дарга Х.Нямбаатар амь орж, лайваараа хүн загнаж, шахаж попров
  • С.Зориг агсны хөшөөгөөр дуулиан тарьж, газрын маргаан дэгдэв
  • Намууд мөрийн хөтөлбөрөө эрх баригчдад нийцүүлэн дахин боловсруулахаар буцаагдав

-Х.Нямбаатар хүн загнадаг лайваар сонгуулийн PR эхлэхтэй зэрэгцэн амь оров-

Х.Нямбаатар хотын дарга болохын тулд УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзсан. Өөрөөр хэлбэл, 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй гэх тохирооны үндсэн дээр хотын дарга болж байв. Зөвхөн хотын дарга болохын тулд улс төрийн замналаа золиосолсон гэж ойлгож болно. Тэрбээр ажлаа аваад метро, такси ярьж хэсэгтээ анхаарлын төвд орж байснаа таг чиг болоод байсан юм. Гэсэн ч дахин ярианы сэдэв болж энэ долоо хоногт хүн загнан, тулган шаардаж амь орлоо. Ингэхдээ, Цэцэг төв худалдааны төвийн урд цагдаагийн албан хаагчийг зогсоож байгаад "Энэ машиныг холдуул. Машины эзэн нааш ир! машинаа холдуул" гэх зэргээр хотын даргын ажлаас гажуу үйлдэл гаргах болсон.

Яг сонгуулийн уур амьсгал түрэн орж, нэр дэвшигчид өөрсдийгөө зарлаж эхэлсэн энэ цаг үед хотын дарга Х.Нямбаатар ч мөн амь орж, PR маркетингдаа анхаарч эхэлж байна. Ингэхдээ, монгол түмний хамгийн эмзэг сэдэв болж, өнгөрсөн 30 жилийн турш нэхүүл болж буй төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөөг нураах гэж байна. Газрыг нь тэд эзэмшиж байна гэхчлэн "хүчтэй" сэдвийг хөндөв. Эсрэгээрээ хамгийн энгийн хүн мэт байж, иргэнтэй шууд нүүр тулан "Машинаа холдуул" гэхчлэв. Басхүү ХЗДХ-ийн сайдын алба хашиж буй мэтээр цагдаа нарт шууд үүрэг чиглэл өгч, тэдний өмнөөс зам дээр зогссон машинд зохицуулалт хийхээ шахав.

Угтаа хотын дарга бодлого тодорхойлж, хотод шаардлагатай ажлыг удирдах түвшнээс хороо, дүүргүүддээ чиглүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах учиртай.

Тэгвэл хөшигний ард, 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй гэж байсан Х.Нямбаатар дэвшихээр болсон гэгдэж буй. Хэрэв тэр УИХ-д нэр дэвшвэл хотын даргын ажлаа өгнө. Оронд нь хотын даргын ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраад үлдээгээд өөрөө дэвших тохироонд хүрсэн гэгдэж байна. Үүгээрээ анхны тохирооноосоо гажиж, хотын даргаар ажиллана, ажиллахгүй гэх тодорхойгүй байдал үүсгээд байгаа юм.

-С.Зориг агсны хөшөөг нураах дуулиан гарав-

"Төв шуудангийн замын урд, Ардчилсан холбооны цэнхэр байшингийн ард төрийн ордон руу харан зогсдог С.Зориг агсны хөшөөг АН-ийнхан нураах гэж байна". Энэ мэдээллийг хамгийн анх Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ долоо хоногийн попролынхоо үеэр олон нийтийн сүлжээнд мэдэгдлээ. Тэрбээр "Шинэ дэвшилтэт холбоо"-ноос "Зориг сан"-д 12 жилийн өмнө хүргүүлсэн албан бичгийг дэлгэв. Бичигт "С.Зориг агсны хөшөөг нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү" гэсэн агуулга туссан байв.

Үүний араас Санжаасүрэнгийн Баяр (С.Зориг агсны төрсөн ах) хэвлэлд зөвхөн энэ сэдвээр ярилцлага өгсөн. Улмаар "Би энэ бичгийг саяхан олж үзлээ. Ингэж болохгүй шүү дээ" гэсэн утгаар ярьсан юм.

Харин С.Зоригийн хөшөө байрлах 300 м.кв газар нь:

  • Нийтийн эзэмшлийнх
  • Эсвэл "Шинэ дэвшилтэт холбоо" 2014 онд "Голомт"-ын Д.Баясгаланд зарсан
  • Нэг бол Ардчилсан нам энэ газрыг "Шинэ дэвшилтэт холбоо"-нд түрээс төлж эзэмшдэг гэсэн гурван янзын мэдээлэл гарсан.

Харин Х.Нямбаатар даргын эхлүүлсэн энэ сэдвийн үзүүрт холбогдсон "Шинэ дэвшилтэт холбоо" бол Да.Ганболд, "Фортуна" Б.Батбаяр нарынх. Тэд анх оронд нь өндөр барилга барихын тулд С.Зоригийн хөшөөг нүүлгэж өгнө үү гэдэг бичгийг "Зориг сан"-д өгсөн. Тэд бас нэг бол уг газрыг Ардчилсан намд түрээслүүлдэг, эсвэл "Голомт"-ын Д.Баясгаланд зарсан. Харин энэ зураг egazar.gov.mn-ийн мэдээлэл. Цэнхэр өнгийн зураасаар хүрээлэгдсэн хэсэг газрын мэдээлэл гарч ирж байна. Үзвэл, 2020 онд "Ардчиллын өргөө" ХХК-ийн нэр дээр бүртгэгджээ. "Ардчиллын өргөө" ХХК-д "Эм Эн Эн Би Эм Холдинг" гэж компани голлох хувьцааг эзэмшдэг. Харин энэ компанийн эзэмшигч нь "Голомт"-ын Д.Баясгалан байна.

Тэгэхээр Ардчилсан холбооны цэнхэр байшинтай хэсэг газар Д.Баясгалангийн мэдэлд очсон нь үнэн. Гэхдээ, дээрх зураг дахь цэнхэр зураас С.Зориг агсны хөшөөг хүрээлэхгүй. Хөшөө зураасны гадна байна. Иймд "С.Зориг агсны хөшөөг нүүлгэнэ" гэдэг асуудал Д.Баясгалан, Да.Ганболд нар луу чиглэх боломжтой.

Санжаасүрэнгийн Баяр зөвхөн энэ асуудлаар гарч ирж ярилцлага өгсөн нь ч хэрэг явдал эрх баригч намын шүгэл гэдгийг бататгадаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан өгсөн ярилцлагадаа С.Зоригийн хэргийг дахин сөхсөн нь хаврын улс төрийн сэдэв болоод байгаа. Энэ хаврын улс төр, энэ жилийн сонгуулиар "Зориг" гэдэг үг, хүнийг ашиглаж МАН шоу хийж байгааг хэд хэдэн эрх баригчид булталзуулаад буй. Удахгүй С.Зориг агсны мэндэлсэн өдрийн ой дөрөвдүгээр сарын 20-ний өдөр тохионо. Эл өдрөөр ч тэд энэ янзаараа уянгалж мэдэхээр хэмжээнд амны уншлагаа болгоцгоосон байна.

-Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджаваар шалгуулснаас болж намууд эрх баригчдад нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар болов-

Үндэсний Аудитын газрын даргыг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр нь Д.Загджав ажиллаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүнийг түр орлогчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд намууд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор хүргүүлж, шалгуулав. Мөрийн хөтөлбөрүүдэд шалгалт хийсний дараа тэрбээр "Бүх намуудын мөрийн хөтөлбөрийг буцаасан. Эдийн засгийн тооцооллуудыг засах ёстой. Учир нь урт хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлогод уялдахгүй байна" гэсэн юм. Ийн дүгнэлт гаргахдаа юуг гэдгийг дэлгэрэнгүй тусгаагүй.

Д.Загджавын онцлоод буй Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн бодлогыг МАН тодорхойлж буй. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын тодорхойлсон бодлогод сонгуульд оролцох намууд нийцүүлж мөрийн хөтөлбөр гарга хэмээн буцаасан юм.

Энэ бол эрх баригч намынхны чиглэлээр мөрийн хөтөлбөр боловсруулах ёстой гэх тулгалт явж байна гэж харж болно. Хамгийн гол нь Д.Загджав бол түрхэн зуур орлож буй түр хүн. Мөрийн хөтөлбөрийн буцаалтын гол агуулга, түүний баримталж буй чиг нь улс төрийн намууд эрх баригч намд нийцэх ёстой гэх жанжин шугамтай байгааг тодоор илтгэж байж болно. Тиймээс Үндэсний Аудитын газарт сонгон шалгаруулалт зарлаж, Д.Загджавыг солих ёстой. Түр хийж буй албан тушаалынх нь цаг хугацаанд давхардуулж, далимдуулж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шалгуулж байгаа нь сонгууль будилаантуулах, эрх баригч намд хэт их хүчийг төвлөрүүлэх эрсдэл үүсгээд буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-13 15:10

Нөгөө хэдэн луйварчин чинь төр буулгаад сангаас нь их юм олно гэтэл 200 т �##�тнаас өөр юм олдоогүй Яах билээ гэсэн з�##�хуу учраас үйлдвэрийг нь ажиллуулна гэхээр ажил хийж чадахгүй,юу зарах вэ гэсэн төрд юу ч �##�га Тэгэхээр нь үйлдвэрүүдийг нь зарлаа Шун�##�т хүслийг дарж чадсангүй Өөр юу зарах вэ Газар..газар...баялаг...баялаг..зарж үрж дуусгажээ Нүгэл хийж хийж хөгшрөхийн �##�дад яана аа гэж бодтол хүнд ярих гэтэл айгаад дэмий л гуулин шавран бурхан гэрийнхээ өрөө өрөөнд дүүргэж нүгэлээ хэсэг шивнэжээ Гэтэл болсонгүй сүм хийд гэгчийг байгуулж нүгэлээ хэсэг лам нараар даруулахыг хичээжээ Дашрамд нь сүм хийдээр ард түмнийг мунхруулахаар шийдсэн Хөгшрөх тусам нүгэл нь хоолойг нь боож нүдэнд нь нулимс дүүрч үр хүүхдээ гадаадад зугта�##�гажээ Учир ухаж мэдэх хөгшин хэдийгээ цааш харуулахаар шийдэж Улаанбаатарыг хорт утаагаар утжээ З�##�уус нэгэнт ухаж ойлгох нь монгол хүн 40 хүрээд гэгч болох тул нэг хэсэгтээ нам гэж боджээ З�##�уус нь хөгжлөө голоод зугтахаар нь бүр сүүлдээ гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд ард түмнээ бүгдийг нь �##�ж устгуулахаар шийдсэн шүү Ухаарч босохгүй удв�##� хэзээч эх орон газар шороо чинь олдохгүй болсон шиг ,монгол хүний мөр ч энэ нутгаас олдохгүй болно тун удахгүй

Зочин
Зочин
2024-04-13 16:46

Зоригийн хэргээр зоолсон нам бол тухайн хэрэг шарах үеийн МАХН, үргэлжлүүлэн зоолж, эрх мэдэлд шунасан нь одоогийн МАН шүү дээ. Ардчилсан намд бол гамшиг зовлон, ялагдАл л учирсан. Ийм байхыг хүссэн эрх баригчид л энэ хэргийг үйлдсэн нь гарцаагүй. Мэдээж зоолсон нам.

Насан
Насан
2024-04-14 07:25
Reply to  Зочин

АН дахин сонгогдохгүй ш дээ Засагаар бүү оролд Сэтгүүлч нэртэй шулам хүүхэн!!!

Зэсэн
Зэсэн
2024-04-14 07:22
Reply to  Зочин

АН сөнөх цаг болсоон огтоос хэрэггүй Элбэгдоржтонгууд Америк даа үхэг

Зочин
Зочин
2024-04-14 10:27

Зоригийн хэргийг үйлдсэн нам бол ардчилсан нам шүүдээ!

Холбоотой мэдээ

Back to top button