Нийгэм мэдээ

Эмнэлэгт цаг авчхаад ирж үзүүлэхгүй бол дараагийн удаа ₮20 мянгыг төлж үйлчлүүлнэ

Улсын эмнэлэгт үзлэгийн цаг авчхаад тухайн хугацаандаа ирээгүй иргэнд 20 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар болжээ. Эл шийдвэрийн талаар ЭМДЕГ-аас тодруулан асуулаа.

-Улсын эмнэлэгт цаг авчхаад товлосон хугацаандаа очоогүй бол торгууль ногдуулахаар болжээ. Хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ. Холбогдох мэдээллийг өгөөч?

-ЭМДҮЗ-ийн тогтоолын өөрчлөлт 2024 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тогтоолын өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхээр цаг захиалчхаад очихгүй бол дараагийн удаа тухайн эмнэлэгт үзүүлэхдээ 20 мянган төгрөг төлнө. Энэ нь торгууль гэхээсээ илүүтэй иргэдийг хариуцлагажуулах зорилготой. Учир нь эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь ирж үзүүлдэггүй байна. Эрүүл мэндийн байгууллагад үзлэгийн цаг захиална гэдэг нь ганцхан тухайн иргэнтэй холбоотой асуудал биш бөгөөд үүний ард тухайн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа цаашлаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэдэд ч чирэгдэл үүсгэж байгаа юм.

-Торгуулах арга хэмжээг ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ. Иргэн 20 мянган төгрөгийн торгуулиа хэрхэн төлөх вэ?

-Иргэн эмнэлэгт үзүүлэхдээ цагтаа очиход тусламж, үйлчилгээгээ аваад байвал давтан үзүүлэхдээ заавал 20 мянган төгрөг шаардлагагүй. Тиймээс торгууль гэхээсээ илүүтэй иргэний хариуцлагатай холбоотой юм. Хэрэв эрүүл мэндийн байгууллагаас үзлэгийн цаг захиалсан тохиолдолд тухайн иргэнтэйгээ эргэх холбоотой ажиллах буюу цаг авсан иргэн рүүгээ утасдаж ирэх боломжтой эсэхийг тодруулж, цагаа цуцлах боломжит нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэнийг цагтаа ирэх боломжтой эсэхийг лавлаж асуусан хэдий ч цагтаа очоогүй тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллага дараагийн удаа тухайн иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ 20 мянган төгрөг авна. Ингэхдээ иргэнээс 20 мянган төгрөгөө ямар бүртгэлээр, яаж авах зохицуулалтаа эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хийнэ. Эрүүл мэндийн даатгалаас тухайн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг 100 хувь бүрэн олгох бөгөөд ямар нэгэн хасалт хийхгүй.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2024 14:24

Энэ даатг�##�д ахамаагүй, эмнэлэг эмч нарт хамаатай асууд�##�. Даатг�##� бол хүн үзүүлбэл төлбөр төлөх үүрэгтэй-

Зочин
Зочин
4 сар 16, 2024 19:03

Шүдний цагийг яаж аваад бнаа. Сар бүрийн 25нд дараа сарын дугаар бичүүлнэ гэдэг ч өдөртөө дуусчихдаг. Шүдний эмч нар нь хүнгүй шахуу суугаад бдаг. Завсраар нь үзүүлье гэхээр дугааргүй авахгүй гд . 20к торгодог болвол болно

Холбоотой мэдээ

Back to top button