Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпын бамбарыг асаах ёслол өнөөдөр Грект болно

Өчигдөр /2024.04.15/ Грект эрт дээр үед олимпыг зохион байгуулдаг байсан Олимпиа тосгонд Парисын зуны олимпын бамбарыг асаах ёслолын бэлтгэл болжээ. Харин өнөөдөр /2024.04.16/ бамбарыг асаах албан ёсны ёслол өрнөх юм.

Ёслолын ажиллагааны үеэр уламжлалт даашинз өмссөн дээд санваартны дүрд тоглож буй эмэгтэй нарны гэрэл болон толь ашиглан бамбарыг асаана. Үүний дараа Грекээс Франц руу долоодугаар сарын 26 хүртэл явах бамбарын буухиа эхэлнэ.

Бамбар асаах ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакеларопулоу, Парис хотын дарга Анн Идальго болон Олон улсын олимпын хорооны (ОУОХ) удирдлагууд оролцох юм.

Ёслолын үеэр цаг уурын ямар нэгэн асуудал тулгарах магадлал бага, агаарын температур дулаах мөн цэлгэр тэнгэртэй байх төлөвтэй буй. Хэрвээ ямар нэгэн асуудал тулгарваас өчигдөр бэлтгэлийн үеэр нарны гэрэл ашиглан асаасан галаас бамбарыг асаана.

Парисын зуны олимпод 206 орны 10,500 гаруй тамирчин 329 спортын төрөлд өрсөлдөнө. Тус наадам долоодугаар сарын 26-нд эхлэн наймдугаар сарын 28-нд дуусах юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button