Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн шүрэн хадны 54 хувь нь цайрч эхэлжээ

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн температур нэмэгдэж, дэлхий даяар шүрэн хад их хэмжээгээр цайрах үйл явдал өрнөж буйг эрдэмтэд анхааруулжээ. Харин зарим судлаачид энэхүү цайрах явц нь бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн том цайралт болж магадгүйг онцолсон байна.

АНУ-ын Далай, Агаар мандлын үндэсний захиргаа (NOAA), Олон улсын шүрэн хадны санаачилга (ICRI) хамтран мэдэгдэл гаргахдаа дэлхийн шүрэн хадны 54 гаруй хувь нь цайралтад өртсөн гэжээ.

Тодруулбал хамгийн багадаа 53 улсын нутаг дэвсгэрт, Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далайн томоохон хэсгүүдэд шүрэн хадны цайралт явагдаж байгаа юм.

Шүрэн хад цайрах үед шүр бие дотор нь амьдардаг замгийг хөөдөг байна. Тус замаг нь шүрний өнгийг үүсгэж, амьдрахад шаардлагатай шим тэжээлийнх нь ихэнхийг бүрдүүлж өгдөг.

Ийм учраас замаггүй бол шүрэн хад цайвар харагддаг юм. Цайрсан шүрэн хад шим тэжээлийн дутагдалд ордог тул ямар нэгэн өвчинд нэрвэгдэх нь амархан болдог эрсдэлтэй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button