Нийгэм мэдээ
Увсын Тариалан суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэх газар энэ сарын 16-ны өдөр 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.