УЛС ТӨР

Х.Нямбаатар: Хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийг шинэчилж, дүүргүүдийг тусдаа хот болгоно

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2024.04.17/ ээлжит хуралдаанаа хийж, хот төлөвлөлтийн талаар хэлэлцжээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хотын засаг захиргаа нутаг дэвсгэрт шинэчлэл хийхээр болж байна. БНМАУ-ын үед 1960 оны Үндсэн хууль батлагдсаны дараа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэчлэлээ хийж байсан. Үүгээр Улаанбаатар хотыг дөрвөн дүүрэгтэй байхаар шийдвэрлэсэн юм. Тухайн үед 150 мянга орчим хүн амтай байсан гэдэг.

Харин 30 жилийн дараа 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1993 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлтийг дахин хийсэн. Тухайн үед хүн ам 600 мянгад хүрсэн тул дүүргийн тоог зургаа болгож байв. Харин өнөөдөр Улаанбаатарт албан ёсны бүртгэлтэйгээр орчин сууж буй иргэний тоо 1.7 сая болжээ.

Одоогийн бидний мөрдөж буй зохион байгуулалт нь одоогоос 30 гаруй жилийн өмнө хийгдсэн гэсэн үг. Ингэхдээ, есөн дүүрэг, 204 хорооны бүтэцтэй болж байсан. Тиймээс шинэчлэл хийх хэд хэдэн хүчин зүйлийг нөхцөлдүүлээд байна.

Бидний амьдарч буй хотын төв, бага тойруугийн 80 гаруй талбайд төрийн захиргаа, нутгийн захиргаа бүх байгууллага төвлөрчээ. Мөн их дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд ч бий. Эдгээр нь Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан болж байна. Яг энэ бүсэд Улаанбаатар хотын таван зүгээс гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна.

Төвлөрөл эндээ байгаа учраас алслагдсан дүүрэг, гэр хороолол, захын хэсгүүдэд эрүүл мэнд, соёлын үйлчилгээ хүртээмжгүй байгаа. Тиймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх зүй ёсны шаардлагыг бий болгосон гэх дүгнэлтийг ажлын хэсэг гаргалаа.

Нийслэл Улаанбаатар хотдоо 42 том хоттой байя гэж бодож байна. Хэдэн хороог нийлүүлээд нэг хот гэх байдлаар” гэв.                   

-Дүүргүүдийг хот болгож, хотуудад захирагч гаргана-

Уг мэдээллийн дараа Улаанбаатар хотын Захирагчийн нэгдүгээр орлогч П.Сайнзориг зарим зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ зохион байгуулалтаар анхан шатанд эрх мэдлийг хүргэе гэж үзсэн. "Хүний нөөц болоод шийдвэр гаргалтыг хороонд өгье" гэж байгаа юм. Иргэд асуудал үүсээд хороонд хандахаар "Дээшээ уламжилъя. Дүүрэгт хэлье. Нийслэлд хэлье" гэдэг. Энэ нь иргэдийг бухимдуулдаг. Тиймээс нийслэл, дүүргүүдэд төвлөрөөд буй эрх мэдлийг хороодод өгье гэж үзээд байгаа юм. Ингэхдээ, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тулгуурлан дүүргүүдийг хот болгож зохион байгуулна. Цаашлаад хотууд өөрөө зөвлөлтэй байна. Мөн захирагчийг зөвлөлөөсөө эсвэл иргэдээсээ сонгох эрх зүйн орчныг нийслэлчүүддээ бүрдүүлж өгнө" гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Заас
Заас
4 сар 17, 2024 16:22

Бүүр солиорч өгөх ньлдэээ

Зочин
Зочин
4 сар 17, 2024 19:40
Reply to  Заас

Энэ хүний ухаан санаа эрүүл саруул юм бнаа, харин коммент бичсэн нөхөд эртхэн Шархадны эмнэлэгт очоорой, оройтвол хэцүү шүү.
Нямбаатар, Сайнзориг хоёрын ярьсан зүйл нь үндэслэл гарга лгаа сайтай, үнэмшил итгэл төрмөөр зөв зүйтэй юм бна. Асуудлаа сайн боловсруулаад, эв ийг нь олж тавьж чадваас төр засаг, олон түмний дэмжлэг авахаар л юм бна !

Зочин
Зочин
4 сар 18, 2024 13:54
Reply to  Зочин

хуцдаг х�##�тар тролл вэ, наадуултайгаа хөтлөлцөөд цаашаа

ГАНАА
ГАНАА
4 сар 17, 2024 16:27

ХЭЗЭЭ ПОПОРЧ ДУУСНАА. ӨГЛӨӨ БОСОХОД Л НЭГ ГОЁ ҮГ ХЭЛДЭГ. ШӨНӨ ЭНЭ НӨХӨР УНТДАГГҮЙ БАЙХАА ШИНЭ ҮГ ОЛОХ ГЭЭД

Зочин
Зочин
4 сар 17, 2024 16:40

Эргүүтчихэж

Зочин
Зочин
4 сар 17, 2024 17:00

юм хийх гээд л үзээд бна даа зүтгээд бай

зочин
зочин
4 сар 17, 2024 17:01

teneguud ulam changa orilsoor

зочин
зочин
4 сар 17, 2024 17:47

за ийм эргүүнүүдээр эрүүдүүлж суудаг хувь заяандаа л гомдохоос

Зочин
Зочин
4 сар 17, 2024 18:27

Ene khynii ukhaan sanaa eryyl bgaa daa burkhan min'.

Зочин.
Зочин.
4 сар 17, 2024 18:32

Маш зөв шүү.�##�ин болгон ингэж байхав.хот хот шигээ л байлга.зоригтоо хии.өөрчил.удаан бна шүү.

Дэмжиж байна
Дэмжиж байна
4 сар 17, 2024 23:30

Маш зөв зөвхөн нэг дүүрэг гэхэд л
240 50н мянган хүнд ганцхан Засаг дарга үнэхээр ача�##�лаа дийлэхгүй болсон Нэг л ЗД-ын захирамжаар асууд�##� шийдэгдэнэ бод бод одоо өөрчлөх болсоон

Зочин
Зочин
4 сар 18, 2024 09:13

Хорооны иргэд нийтийн хур�##� болохоо больсон ах дүү хамаатан садан найз нөхдөө ажилд авдаг өнгөтэй мөнгөтэй хүмүүс ажилд авдаг ил тод биш хорооны удирдлага ажлын байр цаагуураа явагддаг боловсрол хардгүй орон нутаг иргэдээ мэддэг анхан шатныхыг авдаггүй

Зочин
Зочин
4 сар 18, 2024 13:52

энэ хэд бүр даварчээ, бид Үндсэн хуульт ардчилсан оронд амьдарч байгаа шүү. Тэрхүү хуулинд засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг тухайн орон нутгийн иргэдийн сан�##�ыг үндэслэн УИХ шийднэ гэж заасан байгаа. Өөрсдийгөө хуульч эрхзүйч гэж боддог баагийнууд хуулиа дагана шүү, тийм амархан үндсэн хуулийг өөрчлөхгүй шүү та нар.

Зочин
Зочин
4 сар 18, 2024 13:53

хаа газраас гарч ирсэн тагжгар 7 хожгорууд вэ, �######�цгаа, та нарыг хотынхон танихгүй люм байна

Зочин
Зочин
4 сар 18, 2024 13:56

бага тойрог, 40 мянгат шиг бүх үйлчилгээ нь төвлөрсөн газарт ажлаа амжуулах гэж явган явдаг тул түгжрэлд нөлөөлөл бага байдаг юм. харин хотын 2 т�##� руу замын хөдөлгөөн зөвхөн төвөөр дайрдагийн улмаас түгжрээд байдгийг ойлгохгүй л байгаа юм даа, яриад байгаа тойргийн замуудаа ханг�##�ттай бариад өгвөл оркууд нь тойроод л явна шүү

Зочин
Зочин
4 сар 18, 2024 13:58

эхлээд хот гэж юу юм, дагуул хот гэж юу юм, дүүргүүдийг хот гэж нэрлэснээр бүх юм сайхан болчих уу гэдгээ зөв томьёолчихоод бүтцээ ярь:

Холбоотой мэдээ

Back to top button