Нийгмийн
Айл шатаж байсныг зөөврийн усаар унтрааж, угааржилтын бүсээс 35 хүнийг гаргажээ
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 15 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 22:51 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 70 м.кв хэмжээтэй байранд эд хогшил шатаж байсныг зөөврийн ус ашиглан унтраасан байна. Утаажилтын бүсээс 35 иргэн /30 том хүн, 5 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан байна.
Иймд ард иргэд та бүхэн болзошгүй галын эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж, цахилгаан хэрэгсэл зэргийн аюулгүй байдалд онцгой анхаарч байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаартаж унах шахсан г�##�ынхан маань хурдан ирж аюул тарихаас өмнө унтраасан баярл�##�аа онцгойгынхондоо