Нийгэм мэдээ

ThunderZ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Та намайг мэднэ ээж ээ" дууг хийсэн

Орчин цагийн урлагт уран бүтээл өнгө аясаараа аргагүй ялгардаг хүн бол реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал билээ. Тэрбээр “Backyard” тэмцээний ялагч болсноор “Тоонот” продакшнд харьяалагдаж, олонд танигдаж  эхэлсэн. Түүний хувьд өнөөдөр “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд “Та намайг мэднэ ээжээ” дууны клипээ цацахаар болсон байна.

Тэрбээр, “За нилээн дээрээс бодож явсан аян маань одоо эхлэж байна. Урьд нь бид бас зөв тусгал болон яараад яахав дээ аян дээр хамтран ажиллаж байсан бол энэ удаад “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” гэсэн нэртэй аян эхлүүлж байна. Энэ аян нь өсвөр насныхан болоод тэдний эцэг эх рүү чиглэж байгаа юм. Мэдээж аян хийгээд бүх юм өөрчлөгдөхгүй ч нэг ч болов хүүхэд, нэг ч болов анги өөрчлөгдөж байвал зорилго нь тэр билээ. Эцэг эх багш гээд бүгд энэ аянг дэмжээсэй гэж хүсэж байна. Хүүхэд бүр тайван сургуульдаа явах ёстой. Хэн ч хүүхдээ дээрэлхүүлээсэй гадуурхалтанд ороосой гэж хүсэхгүй. Тиймээс хамтдаа түгээцгээе” хэмээн нийгмийн сүлжээндээ нийтэлжээ.

Сүүлийн үеийн тоон мэдээлэл дурдахад, 2023 онд Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртжээ. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь ахлах ангийн хүүхэд 47.6 хувь, Багш 15 хувь байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2024 11:17

Монголд ховордсон зөв з�##�уу бн�##�ээ амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button