Гадаад мэдээДЭЛХИЙ

Нэг тэрбум энэтхэгчүүд сонгууль өгч эхэллээ

Дэлхийн хамгийн их хүн амтай улс болох Энэтхэгт Парламентын доод танхим буюу Лок Сабхад суух 543 гишүүдийг сонгох санал хураалт өнөөдрөөс эхэллээ. “Worldometer” сайтаас харвал тус улс 1.42 тэрбум хүн амтай, үүнээс 1 тэрбум гаруй иргэн саналаа өгөх боломжтой юм.

Парламентын доод танхимын сонгууль долоон үе шаттай явагдаж, зургаадугаар сарын 1-нд дуусна. Саналыг зургаадугаар сарын 4-нд тоолох юм. Тус сонгууль Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийн Бхаратия Жаната намын эсрэг гуч гаруй намуудын нэгдсэн сөрөг хүчин өрсөлдөж буй.

Өнөөдөр буюу баасан гарагт долоон үе шатын хамгийн том санал хураалт нь болно. Тодруулбал 21 мужийн 102 тойрогт хамаарах 166 сая сонгогч саналаа өгөх юм.

Сонгогчид нийгмийн ажилгүйдэл, инлфяц, хөдөө орон нутгийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлд сэтгэл дундуур байгаа ч санал асуулгаар Модийн Бхаратия Жаната нам ялалт байгуулна гэдгийг харуулж байна.

Моди намынхаа сонгуулийн тунхагт “Ирэх таван жилд бид улс орноо дэлхийн шилдэг гурван эдийн засагт оруулж, ядуурлын эсрэг эцсийн бөгөөд шийдэмгий дайралтыг хийн, өсөлтийн шинэ гарцуудыг нээж, шинэчлэлийн дараагийн үеийн эхлүүлэн, ард түмний төлөөх хэд хэдэн алхам, бодлого явуулах болно” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
төрийнхөн нь бас бөөн авилгачид
төрийнхөн нь бас бөөн авилгачид
4 сар 19, 2024 09:26

Энэтхэгт хүний нөөцийн маш их боломж бий. ард түмнийхээ хүүхдийг бүрэн сургуульд хамруулж, чанартай боловсрол олгож инхэнх төсөвөө боловсролдоо зарцуулб�##� Хятадыг хөгжлөөрөө шууд гүйцэж чадна. даан ч хэт шашинжсан, төрийн �##�бан хаагчид нь тэр чигээрээ хүнд сурт�##�чид , /явж байгааг нь харв�##� бөөн ноёд мэт олон дагуул, зарцтай/, авилг�##� авдаг харваас тодорхой /хэрэв бүх зүйл нь тэгш бол тэднийд хэт баян, хэт ядуу 2-н ялгаа их гарахгүй байсан. дүүрэн гуйлгачинтай хирнээ дэлхийн хамгийн том баян хүн байх ч байх шиг. мөнгөө яаж үрдгээ сая хүүгийн хуримандаа ихээр гайхууллаа. дүүрэн хувийн онгоц. уг нь асар баян орон. Болливуудын �##�дартай эмэгтэй жүжигчин гэхэд нэг кинонд тоглохдоо 20-38 сая рупи авдаг ч байх шиг. монголоор 2-3,8 тэрбум төгрөг. гэвч захын сургуульд нь ороход санд�##� ч байхгүй, аймар ядуу.

Зочин
Зочин
4 сар 19, 2024 14:13

Ээ хөөрхий дөө сэтгүүлч минь дээ!!! Сонгуульд "Сан�##�" өгдөг болохоос "Сонгууль" өгөх гэж байдаггүй юм шүү дээ. Зөв бичиж байл даа.

Холбоотой мэдээ

Back to top button