Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украин руу илгээх цэргийн тусламжийг эцэст нь дэмжлээ

АНУ-ын Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ санал хураалт явуулж Украин, Израил болон Тайвань руу илгээх 95 тэрбум ам.долларын хуулийн төслийг дэмжлээ

Одоо тус хуулийн төслийг Сенатын танхим өргөн барина. Сенатууд төслийг дэмжвэл Жо Байден гарын үсэг зурснаар батлагдах юм.

Өнгөрсөн аравдугаар сараас хойш Украин руу илгээх тусламж Төлөөлөгчдийн танхимаас болж гацаад байсан билээ. Тэгвэл бямба гарагийн санал хураалтаар Бүгд найрамдах нам олонх болох Төлөөлөгчдийн танхим 95 тэрбумын төслийг баталлаа.

Сенатын танхим мягмар гарагаас /2024.04.23/ тус хуулийн төслийг хэлэлцэж эхлэх төлөвтэй байна. Мягмар гарагийн үдээс хойш урьдчилсан саналт хураалт явуулах юм.

Харин эцсийн санал хураалтыг дараа долоо хоногийн сүүлээр хийх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Buzaruud

хүннүЗочин
хүннүЗочин

Америк з�##�уусыг оросын сумны өөдөөс явуулах нь. Украйн улам л дайнд нэрвэгдэх болно.

Зочин
Зочин

Америкууд украины нацистуудыг дуусгахаар шиийджээ.

Зочин
Зочин

Бусдыг золиосолж хонжоо хайх нь Аймаарк зан.

Холбоотой мэдээ

Back to top button