Израил АНУ-аас зэвсэгт хүчний ангид нь хориг тавивал тэмцэхээ мэдэгдлээ

АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтнууд палестинчуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутгагдаж буй Израилын зэвсэгт хүчний Нетза Йехуда батальоны эсрэг хориг тавихаар ажиллаж байгаа юм.
Мөн “Haaretz” нэртэй Израил сонин АНУ бусад цагдаа, цэргийн ангиудын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж мэдээлжээ. Тэгвэл Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху цэргийн ангиудад хориг тавих оролдлогын эсрэг тэмцэнэ гэсэн байна.
Нетаньяху мэдэгдэл гаргахдаа “Хэрвээ хэн нэгэн Израилын зэвсэгт хүчний ангийн эсрэг хориг тавьж чадна гэж бодож байвал би бүх хүчээрээ тэмцэх болно. Би сүүлийн хэдэн долоо хоног Израил иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авна гэсний эсрэг ажиллаж байна. Тэр тусмаа Америкийн эрх баригчидтай хэлэлцэж байгаа” хэмээжээ.
Нетза Йехуда ангийн эсрэг хориг тавина гэх мэдээлэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израил Лихийн хуулийг зөрчсөн байж магадгүй гэж хэлсний дараа гарсан юм.
АНУ-д 1997 онд батлагдсан Лихийн хууль нь хүний эрхийг ноцтой зөрчсөн цагдаа эсвэл хамгаалалтын албанд цэргийн тусламж үзүүлэхийг хориглодог байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.