УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэр дэвшихгүй ч, нэрээ хичээгсэд

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй гишүүн МАН-д олон бий. Хамгийн олон гишүүн нь яллагдагчаар татагдсан парламент гэхэд ч хилсдхээргүй болжээ. Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайн хэрэг, ногоон автобусны цавчаа, газрын наймаа, лицензийн асуудал зэрэг нь тэдний жагсаалтыг гаргаж ирсэн. Лав арав гаруй гишүүн бий. Эрх баригч МАН "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй" гэдэг заалтыг намынхаа

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд, нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлаад удаж буй. Түүнийг ногоон автобусны худалдан авалтын асуудалд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Ногоон автобусны асуудлаар сонсгол дээр

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд, МАН-аас мандат авна гэж найдалтгүй болоод буй улстөрч. Түүнд холбогдох авлигын хэрэг "Оймсчин" дуулианаар олны анхааралд өртөж байсан. Эртнээс МАН түүний Говь-Алтай дахь тойргийг сулласан гэж яригдаж байна. Харин Л.Оюун-Эрдэнийн фракц хүчирхэгжихээс өмнө Ш.Раднаасэд М.Энхболдын хүн байв. 2016-2020 оны парламентад тэр хүчирхэг байсан. "Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт анхны 17-гийн нэгээр нэр нь зарлагдаж байсан. Өдгөө "улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан хэрэг"-т яллагдагчаар татаад байгаа юм. Энэ удаагийн сонгуульд биеийн байдлаас шалтгаалан оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.

Ямартай ч тэд нэр дэвших гэж хичээхгүй ч, хууль шүүхийн байгууллагаас нэрээ бүтэн авч гарах гэж хичээнэ гэсэн үг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button