Нийгэм мэдээ
МХБ-ийн шалгалтад тэнцээгүй сурагчдын багш нарт арга хэмжээ авах тушаалыг БЕГ хүчингүй болголоо

Энэ жил их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 33361 сурагч өгсөн. Үүнээс 5300 шалгуулагч тэнцээгүй байна.
Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр \2024.04.24\ Завхан аймгийн БШУЯ-аас шалгалтад тэнцээгүй сурагчдын багш нарт арга хэмжээ авах тушаал гаргасан юм. Тус мэдэгдлийг сургуулийн багш нарын зүгээс шударга бус, хүний эрхэнд халдсан хэмээн БЕГ-нд гомдол ирүүлжээ. Мөн энэхүү шийдвэрийг цуцлахгүй бол багшаар ажиллах боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд гарахгүй гэдгийг мэдэгдсэн байна.
БЕГ-аас Завхан аймгийн боловсролын газраас гаргасан тушаалыг хүний эрхэнд халдсан, шударга бус хэмээн үзэж тушаалыг хүчингүй болгосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б�##�ай сайдын мунхаг туша�##� хоногийн ч насгүй булшлагдсан
МАН ч сүүлийн үед хураана нураана торгоно шоронд хийнэ шонд өлгөнө гэхээс өөр юм хэлэхээ байхшив дээ. Зул бөхөхийн өмнө бадм�##�даг.
Гүй уг нь амжилт гаргасан багш нарыг шагнахаа мартдаггүй юм чинь яагаад амжилт гаргаагүйг нь шийтгэж болохгүй вэ? Сонгууль гээл нялцганаад байна уу? Энэ өөдтэй ч юм биш дээ. Тэр санаачилга гаргасан аймгийн боловсролын газрын удирдлагыг сайн байна гэж магтъя!