Top StoriesУЛС ТӨР

Тойм: Засгийн газар чат дэлгэн улайрч, Ц.Элбэгдорж, П.Цагаан нар сандралаараа 34 хувиа өгөв

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд дараах онцлох үйл явдлууд өрнөлөө.

-"Ачит Ихт" ХХК-ийг ЭЦА-наас шалгаж, Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт 34 хувийг нь шилжүүлэв.

-Нийслэлээс татвараа төлөөгүй 30 жил болсон "Хангай" зочид буудлын эзэн "Буян"-ийн Б.Жаргалсайханыг татвараа төлөхийг шаардав.

-Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-т 25 тэрбумаар гал унтраах дрон, робот, хувцас авахаар мэдэгдэв.

Бид эдгээрээс "Ачит-Ихт" ХХК-тай холбоотой асуудлыг онцолж, тоймлон хүргэж байна.

-“Ачит Ихт” ХХК-ийг яагаад шалгах болов-

  • 2009 онд үүсгэн байгуулагдсан.
  • “Степкупер” ХХК 78 хувийг нь эзэмшдэг. Энэ компани дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Д.Эрдэнэцэцэг, түүний нөхөр П.Цагаан. Тэдний хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Номундарь нар болно.
  • “Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг. Тус компанийг У.Өлзийжаргал удирддаг. Шууд Д.Эрдэнэцэцэгийн эзэмшил бүхий компани. У.Өлзийжаргал нь мөн “Степкупер” ХХК-ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладаг. Өөрөөр хэлбэл “Ачит Ихт” ХХК-ийг П.Цагаан нарын гэр бүл бүрэн эзэмшдэг болж таарч байна.
  • Үйл ажиллагааны хувьд энэ компани "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед "Ачит Ихт" ХХК "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг ашиглах гэрээ зурагдсан.
  • "Ачит Ихт" ХХК-ийг П.Цагаан үүсгэн байгуулсан. Харин П.Цагаан нь Ц.Элбэгдоржийн үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан. Тиймээс энэ хоёр хүнийг холбоо хамааралтай, халаас нэгтэй гэж олон жил шалгаж буй.

Энэ шалгалт өнгөрөгч өдрүүдэд буюу 5 жилийн дараа дахин давтагдав. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн АНУ-д эзэмшдэг хауснууд гэх асуудал хөндөгдөж эхэлсэн. Ц.Элбэгдоржийг чухам "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг "Ачих Ихт" ХХК-д өгснөөрөө ихээхэн ашиг олсон, энэ мөнгөөр АНУ дахь хөрөнгүүдээ худалдан авсан гэх мэдээллүүд хөвөрч, асуудал үүсгээд буй юм.

"Ачит Ихт" компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд, 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй анхлан гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүссэн байдаг. 2014 онд байгуулсан гэрээнд 34 хувийг нь Эрдэнэт үйлдвэр эзэмшихээр гарч байсан. Гэтэл 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнэж, манай үйлдвэрт ашиггүй байна гээд гэрээний 34 хувийг эзэмшихээс татгалзаж байжээ.

-Сүүлийн 14 хоногийн хугацаанд Засгийн газар, "Ачит Ихт" ХХК-ийн хооронд өрнөсөн үйл явдал-

Засгийн газар, ЦЕГ

2024.04.12

"Ачит Ихт" ХХК-ийн оффист ЭЦА-наас нэгжлэг хийв.

2024.04.19

УИХ-ын чуулганы индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн захирал П.Цагаан болон МАК-д хандаж үг хэлсэн.

Тэрбээр "Ачит ихт"-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглавар гээд дансанд 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ асуудалд хөдөлгөөн орж байна. Баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байна" гэж ам нээсэн. Үүнээс хойш тав хоногийн дараа Засгийн газар уг асуудлаар хуралдсан.

2024.04.24

"Ачит Ихт" гурав дахь мэдэгдлээ гаргаж, 34 хувиа харамлаагүй хэзээ ч өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлснээс хоёр хоногийн дараа Засгийн газар хуралдсан.

Ингээд Засгийн газар "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт" үйлдвэр эзэмшиж, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээг мөрдүүлэх болов.

2024.04.25

ЦЕГ-аас мэдээлэл хийв. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримт хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ачит Ихт”-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан "Viber" чатыг дэлгэсэн. Тус чатад

-Ц.Элбэгдорж: Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Та бэлдэж байх уу.

-П.Цагаан: За ойлголоо. Яаралтай бэлдэе. Сонгууль ч дөхлөө дөө... гэхчлэн бичсэн байв.

Энэ тухайд ЦЕГ, "Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Ачит ихт”-д нэгжлэг, шалгалтын ажиллагаа явуулсан. Мөн бусад мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мессеж илэрсэн. Ц.Элбэгдорж өөрөө гаргаж өгөөгүй, түүнийг яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн" гэдэг тайлбар өгсөн.

"Ачит Ихт" ХХК

2024.04.12

Нэгжлэг хийсэн орой "Ачит ихт" ХХК албан ёсны хариу мэдэгдэл гаргаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралгүй гэдгээ илэрхийлж, хууль хяналтынхан худал мэдээлэлд үндэслэн удаа дараа шалгаж байгаа гэдгийг тодотгосон. Учир нь тус компанийг 2019 онд АТГ-аас мөн Ц.Элбэгдоржтой холбоотой гэх асуудлаар бүрэн шалгаж, холбогдолгүй гэж тогтоосон юм байна. Тэдний зүгээс сонгууль бүрийн өмнө улс төр хийж ийм шалгалтуудыг албаар хийж буй гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа.

2024.04.16

Дахин мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлдээ гадаадад нэг ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй гэдгээ илэрхийлж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар ч холбоо хамааралгүй гэдгээ дахин мэдэгдсэн. Үүнээс зургаа хоногийн дараа тус компанийн захирал Ерөнхийлөгчид хандаж, ил захидал бичсэн.

2024.04.20

Ерөнхий сайд чуулганы танхимд мэдээлэл хийсний маргааш гурав дахь мэдэгдлээ гаргаж, Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа эзэмшүүлж гэрээгээ шинэчлэх 9 удаагийн албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. 34 хувиа харамлаагүй. хэзээд өгөхөд бэлэн гэж мэдэгдэв.

2024.04.22

П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус асуудлыг шийдвэрлэхэд оролцож, гадаадын нэртэй хуульчид, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй бие даасан хараат бус ажлын хэсэг байгуулж, хөндлөнгийн дүгнэлт гаргуулж, олон нийтийн өмнө нээлттэй шалгуулж өгөхийг хүсэв.

2024.04.25

Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дэлгэсэн баримтыг няцаав. Тэрбээр, "Сая үзүүлсэн "Хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Намайг Засгийн тэргүүн, цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно" гэсэн юм.

-П.Цагаан өөрийн эхнэр Д.Эрдэнэцэцэгийн хувьцаа эзэмшдэг компнанид 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, зэс борлуулжээ-

“Ачит Ихт” ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулалтын мэдээллийг үзвэл:

  • 2014-2021 онд 53,370 тонн буюу 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй “Noble Resources” компанид борлуулсан.
  • 2018-2023 онд 41,527 тонн буюу 960 тэрбум төгрөгийн зэсийг “Fortune I Trade PTE” компанид мөн борлуулсан. Ингэхдээ нууц гэрээгээр, 1 тонн зэс тутамд 330-350 орчим мянган ам.долларын хөнгөлөлт эдлүүлж борлуулжээ. Нийтдээ 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн гэсэн үг.
  • Харин “Fortune I Trade PTE” гэж компани нь Д.Жаргалсайхан захиралтай, Д.Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй. Д.Эрдэнэцэцэг бол П.Цагааны эхнэр.

Өөрөөр хэлбэл энэ “Ачит Ихт” болон “Fortune I Trade PTE” хоёр нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, зэс борлуулсан байна. Энэ баримтыг ЦЕГ мэдээлэл хийхдээ дэлгэсэн юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, "Ачит Ихт" ХХК-ийн захирал П.Цагаан нарын гэх чатыг ЦЕГ дэлгэсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан. Иргэдийн зүгээс тэдний харилцан бичсэн гэх чатыг баттай биш хэмээн хардаж буй. Гэсэн ч ЦЕГ-аас дэлгэж буй учир нотлох баримтад тооцогдоно. Тиймээс олон нийт юу гэхээс үл хамаарч процесс цааш үргэлжлэх учиртай. Нөгөө талаас захидал харилцааны нууцыг задруулсан гэх агуулга давхар хөндөгдөж буй ч прокурорын зөвшөөрөлтэйгөөр уг баримтуудыг дэлгэсэн гэж буй.

Энэхүү асуудлын 14 хоног өрнөсөн процессыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын улс төрийн хүрээний толхилцоон гэж харж болно. Учир нь 2024 оны сонгууль хаяанд ирж, тэд ил, далдаар хоёр бие рүүгээ чиглэсэн үг, үйлдлийг гаргасаар буй.

Ерөнхий сайд түүнийг С.Зоригийн хэрэгт буруутгаж, одоо "Ачит Ихт" ХХК-тай хамааруулан хөдөлж буй нь энэ. Харин Ц.Элбэгдорж түүн рүү чиглэсэн пост бичиж, утасны цаанаас ярихаас өөрөөр ил гарч ирэхгүй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
төр эргүүлэх санаатай
төр эргүүлэх санаатай
4 сар 27, 2024 09:17

ТЭР солонгос иргэнээс 4 сая доллар луйвардсан, тэр тагнуулын Цогтбаатарт хиймэл хэрэг үүсгэж ялласан, ХУРЦтай цуг хийсэн хэргүүдийг манай хуулийнхан хэзээ мөрдөн ш�##�гах юм вэ? Ерөнхийлөгч энэ Хурц гэгч луйварчингийн генер�##� цолыг хэзээ авах юм вэ? ТЭР МАНАНд үйлчилдэг шүүгч нарыг яаж �######�уулах юм вэ? Ерөнхийлөгч Хүрэлсүхийн зүтгэл хэрэгтэй байна даа

хариулт
хариулт
4 сар 28, 2024 12:09

12 Овоолого байдаг .Мөн катодын зэс үйлдвэрлэдэг нэг компани , Ачит ихэт гээд компани тус бүр нэг нэг овоолго ашигладаг . Цаана нь 10 овоолого с�##�хинд цагаан шороо босгож агаар устай исэлдэж ногоон намаг хөрс ус бохирдуулаад байж байна . Тэгээд тэр үлдсэн 10 овоологоо эрдэнэт үйлдвэр ашиглаач ээ . анх английн нэг компани сонирхож орж ирээд ашиг багатай гээд гараад явсан юм билээ .Тэр компани одоо казакстанд үйл ажиллагаа явуулж байх юм . Ачит ихэт анх байгуулагдахдаа эрдэнэт 34 хувиа ав бид тоног төхөөрөмж үйлдвэрээ даая гэхэд орос монгол хамтарсан дүгнэлт өгсөн хүмүүс хэрэв энэ компани дамдуурв�##� бид 34 хувийн ача�##��##�ыг үүрэх болно гээд татг�##�заж олсон орлогоос нь хувь авъя гэж хэлэлцсэн байдаг Тэгээд одоо олсон орлогоосоо ХУВЬ өгдөг .Зүгээр авдаггүй бас улсад татвар төлдөг . Нийгмийн харилцааны хүрээнд олон ажил хэрэгжүүлж ажиллаж яваа ажилсаг хамт олон шүү . Ашиггүй төсөл гэж дүгнэсэн хүмүүстээ л хариуцлага тооцох хэрэгтэй шүү .ТЭГЭЭД АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭ ЭЛДЭВЭЭР ХЭЛЖ ГООЧИЛЖ ЯДАРСАН АРД ТҮМЭН , КОММУНИСТУУДААР АЛГА ТАШУУЛЖ БАЙГАА НЬ КОММУНИЗМД ОРОХЫН ЭХЛЭЛ БОЛЖ БАЙНА .ЗАСАГТАЙГАА ХААЛТЫН ГЭРЭЭТЭЙ СЭТГҮҮЛЧИЙН НИЙТЛЭЛ БАЙЛАА

Даваасамбуу
Даваасамбуу
4 сар 28, 2024 20:51
Reply to  хариулт

delhiin ali ch orond kommunijm kommunist baigaagui asuudllaa sain sudalj bichij bai.iialanguia OHU /ZHU/ fashizmyn ursgal baisan Leninees hoish kommunist hun garch ireegui

хариулт
хариулт
4 сар 27, 2024 09:58

Анхнаасаа цагаан 34хувиа ав гэсэн байдаг .Үнэлэлт өгсөн хүмүүс ашиг багатай төсөлд эрдэнэт 34 хувийг авахгүй гэсэн юм билээ . МӨНХ БАТ БАГА ЗЭРЭГ ЮМ УНШИЖ БАЙЖ МЭДЭЭ БЭЛТГЭЖ БХЙВАЛ ЯМАР БЭ САНДАРСАНДАА ӨГЛӨӨ ГЭЖ БАЙХ ШИГ . Ядарсан худ�##�дагдаж / ха�##�тын гэрээ хийсэн сэтгүүлч бололтой

Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
4 сар 27, 2024 10:26
Reply to  хариулт

ЭРДЭНЭТИЙН ОВООЛГО БОЛ ТӨРИЙН 100 ХУВЬ ӨМЧИТ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР АСАР Х ХӨРӨНГӨ ЗАРЖ ТЭР ОВООЛГО БИЙ БОЛГОСОН. ХЭРЭВ ЦАГААН НОВШ ГАЗАР ДООРХ НӨӨЦИЙГ ХАЙГУУЛ ХИЙЖ , ЭСХҮЛ МАЛТАЖ ИЙМ ОВООЛГО ҮҮССГЭСЭН БОЛ 34 ХУВИЙГ ТӨР АВЧ БОЛОХ. ГЭТЭЛ ТЭР ОВООЛГО ГАРГАЖ ХӨРС ХУУЛАХАД ЭРДЭНЭТ ХИЧНЭЭН ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ГАРГАСНЫГ ТООЦОЖ ЦАГААН ТӨЛӨХ ЁСТОЙ. МУУ БАГА ЯСТАН ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ЦАГААН ОДОО БОЛТОЛ ЭЛГЭЭРЭЭ БӨӨЛЖИЖ ҮХЭЭГҮЙ БАЙГАА ЮМУУ. УДАХГҮЙ ЛДЭЭ ЭНЭ НОВШ. ТЭР ОВООЛГО ДОР БУЛШЛАГДАНА. ТӨР ЭНЭ ҮҮСМЭЛ ОРДЫГ 100 ХУВЬ ЭЗЭМШИХ ЁСТОЙ. ИНГЭЖ ЛУЙВАРДУУЛЖ ҮЛ БОЛНО.

Зочин
Зочин
4 сар 27, 2024 10:02

bvgdiin sain ahalga Vildberiin darga nariig bas hamtad shalgah heregtei

иргэн
иргэн
4 сар 27, 2024 10:12

МОРДОХЫН ХАЗГАЙ ГЭДЭГ Л БОЛЖ БАЙНАДОО. ХУЛЬ ДҮРМЭЭ ЯГШТАЛ БИЕЛҮҮЛЭЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛСАН БОЛ ИЙМ АСУУДАЛ ҮҮСЭХ ҮҮ?. МЭДЭЭЖ ҮГҮЙ.

Зочин
Зочин
4 сар 27, 2024 10:38

Төрд гарч з�##�хай луйвар хийн лиценз авч уул уурхай ашиглаж буй болон лиценз авч зарсан нөхдийн мөнгийг буца�##�гаж баялаг болон газар шороогоо амьд дээр чинь авна за юу З�##�хай луйварчингууд төрд гарчхаад Ардчилсан хувьсг�##� байгуулсан гэж үлгэр ярьж ярихаа боль төрийн цуст эргэлт байсан шүү

Зочин
Зочин
4 сар 27, 2024 10:41

З�##�хай луйварчин,бохир цустууд зай завсаргүй уран донгодож ч�##�ьчдаг Хэлсэн үгийнх нь 99.99 хувь нь худлаа Их ярьдаг ,түргэн хөдөлгөөнт хэрвээ луйварчин з�##�ьхай л бол хэцүүдүүлнэ шүү

Зочин
Зочин
4 сар 27, 2024 11:28

Барилгын сургуулийн �######� генер�##� болчих гэж... Хаана байна аа тэр манай цагдаа тагнуулын мундгууд? Бүгд �######� хошного болжээ.

Даваасамбуу
Даваасамбуу
4 сар 28, 2024 21:03
Reply to  Зочин

jamiansengeegees ehleed manai super murdugchid barag bugd burhny orond ul medegeh shaltgaanaar iabtsgaasan baidag.dahiad l elbegdorj ajlaas ni halsan baidag zovlontoi barimt baihad z##lah argagui

Зочин
Зочин
4 сар 27, 2024 11:47

VIBER чат бол эвлүүлэг бна лээ. Чат бичэлцээд бгаа цаг нь өөрчлөгдөхгүй бгаад бдаг. Олигтой юм хийчихгүй заяагүй хогнууд. Гол нь Ээбээ өөрөө олигтой хог биш л дээ

зочин
зочин
4 сар 28, 2024 20:13
Reply to  Зочин

27 минутаас 47 минут хүртэл өөрчлөгдсөн бн

Зочин
Зочин
4 сар 27, 2024 12:01

Эби маань эд хөрөнгөө ард олондоо өргөөд эх орондоо суув�##� амьд домог шүү дэээ. АНамд түүн шиг лийдэр өнөөдөр ч �##�га...эд матэра�##� хог шүү дэээ. Ирээд олонтойгоо нэгд тэр цагт чи хүчтэй шүү

Зочин
Зочин
4 сар 27, 2024 12:45

Эрдэнэтийн овоолго бол ард түмний 100 хувь өмч. Иймээс 34 биш яг эрдэнэт шиг 100 хувь төрд ав. П. Цагаан болон түүний эхнэр Эрдэнэцэцэг нарыг хар гэрт хорь.

Зочин
Зочин
4 сар 27, 2024 12:47

Эрдэнэтийн овоолго бол 100 хувь ард түмний өмч. Иймээс 34 биш 100 хувь төрд ав Оюун-Эрдэнээ!!

Зочин
Зочин
4 сар 27, 2024 12:52

Ер нь шүүгч нарыг Ерөнхийлөгч томилсноор жинхэнэ үхлийн хонгил үүсдэг юм байна. Иймээс Ерөнхий шүүгчийг УИХ томилдог байх. Бусад бүх шатны шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилдог байх хэрэгтэй. Харин шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг УИХ томилдог байх. ШЕЗ-ийн даргыг 3 жилээр гишүүд дотроосоо томилдог байх.

Иргэн
Иргэн
4 сар 27, 2024 13:43

ЭРДЭНЭТ хотод ийм бизнес байна гэдгийг Үйлдвэрт ажилладаг олон хүмүүс мэдэж байсан.Харин том дарга �##�бан туша�##�аа ингэж хувьдаа ашигладаг юм даа.

Зочин
Зочин
4 сар 27, 2024 13:50

Луйвар хийхдээ толгой нь маш сайн ажилладаг цагаан биш хар

Зочин
Зочин
4 сар 27, 2024 14:05

ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД МАНАЙХААН МАНАЙ ТАРВАГАН ТАХАЛ ГУТЛАА ТОСЛООД ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ШҮҮХЭЭР ҮНЭН ЗӨВӨӨ ТОГТООЛГОХООР ИРЭХ БАЙХӨ МАНАЙ ЦАГААН ӨВГӨН БОЛОХООР ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ХҮНТЭЙ НЭГ Ч УДАА УУЛЗАЖ БАЙГААГҮЙ ТАНИХГҮЙ МЭДЭХГҮЙ ҮЗЭЭГҮЙ ХАРААГҮЙ ГЭЭД БАЙГААШТ ЦАГААНЫ ЭХНЭР ЭРДЭНЭЦЭЦЭГ ОДОО ЛАЛАРЦЭЦЭГ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ УУ? ЭЛБЭГДОРЖ АГАА ТА ИРАА ИРЭЭД САЙХАН ТАЙЛБАР ӨГӨӨД ЗОРИГИЙГ НУХАХГҮЙ БОЛ ТЭР НАДААС ИЛҮҮ УХААНТАЙ БОЛОВСРОЛТОЙ ӨЛӨН ЗЭЛМЭН ӨСӨӨГҮЙ МИНИЙ АЛБАН ТУШААЛ ӨГСӨХ ХЭДЭН ТӨГРӨГ ХУСАХ ЗАМД БУЛ ХАР ЧУЛУУ БОЛЧИХООД БАЙСАН ТУЛ АЛЧИХАА ГЭСЭН ТЭГЭЭД АЛЧИХААР НЬ БААХАН ГАРУУД ОРУУЛААД УЛ МӨРИЙГ НЬ БАЛЛАСАН ХУРЦ БОЛ МИНИЙ БӨГС ДОЛООГЧ ПЯЛДАГДАГЧ СУГАНЫ МИНЬ ХУЛМАСТАЙ ҮС МИНЬ ГЭЭД Л ХЭЛЧИХЭЭЧ АЧИТ ИХТИЙГ ЦАГААНААР БАЙГУУЛУУЛЖ ХЭДЭН ТӨГРӨГ ХУССАН ЮМ ЯАДЫН САЙХАНБИЛЭГИЙГ ГЭРЭЭ ХИЙЛГЭЭД ЯГ ДУНДУУР НЬ ХУВААСАН ОДОО МАНАЙГ АЛБАЛ АМЬ БАЙНА ЗОДВОЛ ЗОВЛОГО БАЙНА ГЭЭДЛ ГҮРИЙГЭЭД ХЭВТЧИХ АГАА ШОРОНД МӨНГӨТЭЙ Л БОЛ ЧИ ХӨ ХҮҮХЭНДЭНЭ АРХИДАНА БООВОО СААХ ХЭРЭГГҮЙ БОЛЧИХНО ҮҮНИЙГ БОДОЛЦООРОЙ ЦАГААН ШОРОНГИЙН АЯ ДААХГҮЙ МӨРДӨН ОРОХ ЗАМДАА ЧАДАРЧИХНА ЧИНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ ГӨЛӨГ ЧОРОН ЧААНА ГЭДЭГ БОЛ АРАЙ ХЭТЭРХИЙ БОЛЧИХНОО

Хотын охин
Хотын охин
4 сар 27, 2024 16:53

“Сандр�##�аар” гэнэ үү? Утга зохиол судлаач, сэтгүүлч гэхэд арай арай. Монгол хэл үйл үгэн дээр суурилдаг. “Сандарсандаа” гэсэн бол зөв. Ер нь сандр�##�тай байна, бухимд�##�тай байна гэж хачин муухай, доголон хэлээр бичдэг сэтгүүлчидтэй болчихлоо шүү. Сандарч байна, сандрав, бухимдав гээд л биччих юмыг

Зочин
Зочин
4 сар 28, 2024 08:08

Юу ч хэлхэв шууд буудв�##� таарна

Зочин
Зочин
4 сар 28, 2024 13:56

Uls bugdiin huraaj avah heregtei yun 34 huvia av gej yu hutcaad baigaa hulgaichuud ve

Тулгаа
Тулгаа
4 сар 28, 2024 15:38

Mak bas dutuu bnshuu

Ard
Ard
4 сар 28, 2024 16:28

Oo estoi zevuun hulgaich nar yumaa.ard bidend bursaaj ogooch novshnuudaa.hedem ueree ard tumnii haraal idmeruud.Irj mongo togrogoo ulsad ogooch ee

Зочин
Зочин
4 сар 28, 2024 18:12

Сандарсандаа өгсөн биш олон жилийн өмнөөс 34 хувиа ав гэсэн шүү дээ.Монголчууд ажил хийж мөнгөтэй болсон ажилсаг хүмүүсээ ҮЗЭН ядна.Бүгдээрээ хувааж идэх естой гэж засаг нь ури�##�на.Сонгуулийн шоу нь энэ..

зочин
зочин
4 сар 28, 2024 20:09

Дээд шүүхийн хдэн нөхдийг солихоос нааш Эби босоо ороолон хэвээр бна

Гахай
Гахай
4 сар 29, 2024 10:49

ХУЛГАЙЧИЙГ ЯАГААД ТОЛГОЙДОО СУУЛГАЧИВ.. ЦОГЦООР НЬ ШАЛГААЧ. БАЙХ ЁСТОЙ ГАЗАРТ НЬ БАЙЛГАМААР БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button