Өнөөдөр домогт Тина Тёрнерийн мэндэлсэн өдөр

Рок хөгжмийн урсгалын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг Анна Мэй Буллок буюу Тина Тёрнер 1939 оны арваннэгдүгээр сарын 26-нд төржээ. Арьс, өнгөний ялгаварлалт газар авсан цаг үед мэндэлсэн түүний гэр бүл боолын гаралтай байсан ч, өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу дуучин болохоор шийдэж, жижиг тосгоноо орхин том хот руу ганцаар нүүсэн түүний амьдралын харгуй бартаатай байсан.

Манхэттэнд рок, блюз урсгалаар тоглодог Айк Тёрнерийн хамтлагт дуулах болж, тэд гэр бүл болсон байдаг. Гэвч Айк мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэдэг, тэгсэн үедээ Тинаг хүчирхийлж, зоддог, бие махбодийн хүнд гэмтэлд учруулдаг байв. Айк ба Тина Тёрнер нэртэй хамтлаг 20 гаран жил уран бүтээл туурвисны эцэст, Тина халаасандаа ганцхан доллартай Айкаас зугтсан гэдэг. Ингээд 50 орчим насандаа өөрийн соло уран бүтээлийн гарааг зоригтой эхлүүлсэн. Энэ нь төсөөлж барамгүй их амжилтыг авчирсан бөгөөд, тэр дэлхий даяар өөрийн цомгийг 200 сая хувь борлуулсан, хамгийн алдартай рок, эмэгтэй дуучдын нэгт тооцогддог.

Өдгөө Тина Тёрнер Швейцарь улс Кюснахт хотод, нөхөр Эрвин Бахын хамт амьдран сууж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.