Гадаад мэдээДЭЛХИЙ

Титаникийн хамгийн чинээлэг зорчигчийн цаг 1.5 сая ам.доллароор зарагджээ

Титаник дээр сууж явсан хамгийн чинээлэг хүн гэгддэг IV Жон Жейкоб Асторын цаг бямба гарагт /2024.04.27/ дуудлага худалдаагаар орж 1.5 сая ам.доллароор (1.175 сая фунт) зарагдсан байна.

Тэрбээр чинээлэг Асторын гэр бүлийн гишүүн байсан юм. Дуудлага худалдаа Их Британид оршдог “Henry Aldrige & Son” нэртэй газарт явагдсан аж. Үнэт эдлэлийн мэргэжилтнүүд тус цагийг 125-175 мянган ам.доллароор зарагдана гэж таамаглаж байсан ч арав дахин илүү үнэ хүрчээ.

Бямба гарагийн дуудлага худалдаанд түүний бугуйн цагаас гадна Титаник живж байх үед нэгэн хөгжмийн хамтлагийн ахлах тоглосон хийлийн цүнх, Титаникийн аялалын хуваарийг бичсэн дэвтэр зэрэг эд зүйлс зарагдсан байна.

Хийлийн цүнх 451 мянган ам.доллароор (360 мянган фунт) худалдаалагджээ. Хийл нь 2013 онд дуудлага худалдаагаар орж, 1.1 сая фунтээр зарагдаж Титаниктэй холбоо бүхий хамгийн үнэтэй бараа болж байсан юм. Харин Асторын цаг 1.175 сая фунтээр зарагдсанаар хамгийн үнэ хүрсэн Титаниктэй холбоо бүхий эд зүйл боллоо.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button