Нийгмийн

Аэрофлотын нисгэгч нислэгийн үеэр нас баржээ

ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн онгоц Москва-Анапа чиглэлд нислэг үйлдэж байх үед хоёрдахь нисгэгч нас баржээ.

Онгоц өглөөний 8:20 цагт Шереметьево буудлаас хөөрсөн боловч нисгэгчийн бие муудаж зүрх нь хаагдсан байна. Улмаар 10:00 цагт Ростов на Донуд ослын буулт хийж, түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн боловч оройтсон байжээ.

Амиа алдсан нисгэгч 49 настай байсан бөгөөд үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар зүрхний шигдээс хэмээн үзэж буй аж. Онгоц үүнээс хойш хоёр цагийн дараа нислэгээ үргэлжлүүлэн Анапа хотод газарджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button