Нийгэм мэдээ

Nas Daily-гийн сурталчилсан Монгол ноолуурын бичлэгийг 7 сая хүн үзжээ

Улс орны өвөрмөц соёлоос эхлээд, хүний онцлог, түүхийг нэг минутад өгүүлдэг Nas Daily манай улсад хоёр дахь удаагаа ирээд байна.

Тэрбээр нэг минутын дотор бусдын бодлыг өөрчилж, итгэл найдвар өгдгөөрөө алдартай нэгэн. Тэгвэл энэ удаа тэр манай улсын ноолуурын тухай богино бичлэг хийсэн бөгөөд хоёр хоногийн хугацаанд 7 сая хүн үзэж, 175 мянган реакшн авчээ.

Уг бичлэгтээ "Монголын шидэт ямаа. Би эцэст нь ноолуур хэрхэн бүтдэгийг ойлголоо" гэсэн тайлбартайгаар ямаа самнахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах үйл явдлыг олонд хүргэжээ.

-Nas daily гэж хэн бэ-

Өдгөө 31 настай, сошиал контент бүтээгч Нусейр Яссин нь Израилын Арабба хотод гэр бүлийнхээ хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 19 насандаа Харвардын их сургуульд Агаар, сансрын инженер (Aerospace engineering) мэргэжлээр суралцах хүсэлт гарган тэтгэлэгтэй тэнцсэн ба тэтгэлгийн эсээндээ Израилд төрсөн Араб хүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хэрхэн тэмцэж буй талаараа дэлгэрэнгүй өгүүлсэн гэдэг. Тийнхүү 2014 онд Харвардын их сургуулийг Эдийн засаг болон компьютерын шинжлэх ухаан чиглэлээр төгсөж, Нью-Йорк дахь PayPal-ийн эзэмшдэг гар утасны төлбөрийн үйлчилгээний компани болох Venmo-д программ хангамж хөгжүүлэгчээр ажлын гараагаа эхлүүлжээ.

Бичлэгийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 7, 2024 10:18

Монголын ноолуурыг янзын гоё рекламдсан байна. Манай ноолууран бүтээгдэхүүн улам ихээр экспортлогдож, орж ирэх в�##�ютын урсг�##� нэмэгдэнэ! Nas Daily-д баярл�##�аа. Амжилт!

Холбоотой мэдээ

Back to top button