Ашиг сонирхлын зөрчилтэй ч, Ц.Цэрэнпунцаг лицензийн сонсголыг даргална

Энэ хаврын чуулганаар гурван нээлттэй сонсгол зохион байгуулагдах учиртай. Эмийн үнэ, чанарын сонсгол ямартай ч явагдаад өнгөрлөө. Одоо ногоон автобусны болон газрын наймаа, ашигт малтмалын лицензийн сонсгол хийгдэхээр хүлээгдэж байна. Гэвч сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор төрийн ордон эл хуль, ирц бүрдэхгүй гэх шалтгаантайгаар гацчихсан байна.
Тухайлбал, Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагааг хянан шалгах түр хороог Ц.Цэрэнпунцаг удирдаж буй.
Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ тавдугаар сарын 20-25-ны хооронд зохион байгуулах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Улмаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргатай Ашигт малтмалын лицензийн асуудлаарх түр хороо товоо тогтоох юм. Гэвч эл түр хороо хуралдаагүй байна.
Түр хороог даргалагч Ц.Цэрэнпунцагийг өөрөө ашигт малтмалын лицензтэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн.
Тодруулбал, Сингапурын хөрөнгө оруулалттай “Хургатай хайрхан” ХХК, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” компаниудыг гадаадынхантай хамтран эзэмшдэг. “Аспайр майнинг лимитэд" нь "Аспайр майнинг лимитэд" нь Хөвсгөлийн Могойн голын ордоос хууль бусаар нүүрс олборлохоор улайрч буй тухай олон жил яригдаж ирсэн.
Иймд энэ том, хүнд сэдвийг нэгэнт гардсан тул нээлттэй сонсголын эхэнд тэрбээр өөрийн хамааралтай уул уурхайн лиценз, хувьцаагаа зарлах хэрэгтэй. Ингэх нь ч шударга ёсонд нийцэх болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ явдаг жо одоо болио
энэ явдагжо одоо болио
Ха ха чононд мах хадг�##�уулахын үлгэр үү