ЦЭЦ: Хэнтийн нөхөн сонгуулийг Үндсэн хууль ЗӨРЧИЖ ТОВЛОСОН байна

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Уг асуудлаар нэр бүхий дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, энэ дагуу дунд суудлаар хэлэлцэж буй юм.
Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанааас “Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүнээс чөлөөлөх 49-р тогтоол Үндсэн хууль ЗӨРЧӨӨГҮЙ.
УИХ-ын нөхөн сонгууль товлосон тогтоол Үндсэн хууль ЗӨРЧСӨН гэж үзсэн” байна.
Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, ажлын 15 хоногт багтаан хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх билээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.