УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Централ" телевиз Б.Хурцын охины зээл тэглэдэг төр биш

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл аваад эргэн төлөөгүй байгаа тухай мэдээлэл цацагдаад удаж буй. Тодруулбал, тэрбээр Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн философийн чиглэлээр суралцахаар энэхүү зээлийг авсан байдаг.

Өнгөрөгч онд олон нийтэд ил болсны дараа хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн ч, таг чиг. Тэтгэлгээр суралцаж ирээд улсад таван жил ажилласан тохиолдолд чөлөөлөгдөх асуудал яригддаг. Гэвч тэр ирээд улсад ажиллах нь битгий хэл "Зээлээ төлөх эсэх нь миний асуудал. Хувийн орон зайд битгий халд" хэмээсэн удаатай.

Харин Б.Хурц охиноо "Central" телевизээс зохион байгуулсан "Тэнгисийн эрэг дээрх 247" шоуны продюсероор ажилласан "том гар" хэмээн саймшрав.

Улмаар "2023.06.28-нд манай өмгөөлөгчид БЗС-гаас өгсөн тодорхойлолтод таваас доошгүй жилийн хугацаанд мэргэжлээрээ улсад ажилласан бол энэ зээлээс хөнгөлнө гэж байгаа байхгүй юу. Ийм гэрээтэй. БЗС-ийн Гарди гэдэг нөхөр ийм бичиг өгсөн. Хариу нь энэ" хэмээсэн юм.

Ингэхдээ охиныхоо улсад таван жил ажилласан эсэхийг ч тодорхой хэлсэнгүй. "Сentral" телевизэд ажилласныг нь онцлон сайшааж, "Улсад таван жил ажилласан бол чөлөөлнө гэсэн байгаа биз дээ" гэх агуулгыг цухалзуулав.

Ямартай ч төрд ажиллагаагүй л бол хувийн телевизэд ажилласан нь зээл тэглэх үндэслэл болохгүй. "Сentral" бол төр биш. Энэхүү телевизийг "MCS" группийн хүргэн Г.Анхбаярынх гэдгээр нь олон нийт мэдэх билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 7, 2024 11:56

umhii acnuyud bugdeeree uheerei ta nar

ОРОЛДООД БАЙГАА БОЛХООР ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ
ОРОЛДООД БАЙГАА БОЛХООР ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ
5 сар 7, 2024 12:09

ЭНЭ БҮХ ЗАВААН ЗҮЙЛД ТЭР АЙХТАР 3 ҮСЭГТЭЙ КОМПАНИ ХОЛБООТОЙ Л БАЙГАА. ТЭР СЕНТРАЛ ТОУРС БАРУУН ЭРГЭХ ҮЙЛДЛИЙГЗОГСООСОН, ИРГЭДИЙГ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДРАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙГ ХАРЬЯАЛАЛЫН ДАГУУ СУРАХАД СААД УЧРУУЛАХ, ХҮНИЙ НААД ЗАХЫН ҮНДСЭН ЭРХ-Д ХАЛДАХ СҮЛЖЭЭ УНАГАХ ГЭХ МЭТ МУУХАЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ТЭР СЕНТРАЛ ЮНИТЕЛ КОМПАНИ ХИЙСЭЭР ИРСЭН. ХУДЛАА ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ ТЭНГИСИЙНЙ ЭРЭГ ДЭЭРХ ШОУГААР ДАЛИМДУУЛСАН БАЙГАА Т

Зочин
Зочин
5 сар 7, 2024 12:32

Хурцын охин гэж бодох төдийд л жихүүдэс хүрч бнс!

Зочин
Зочин
5 сар 7, 2024 12:49

Энэ төрөөс гэр бүлээрээ цус�##�ж байдаг нөхдөөр авсөн зээлийг нь яар�##�тай төлүүлээчээ Ерөнхий сайдаа. Ерөнхий сайдаа энэ сург�##�тын зээлийг хүссэн ихэнх хүмүүст өгөөд тэгээд сургуулиа төгссөний дараа 10 жилийн дотор төлж дуусгадаг журмыг батлах хэрэгтэй. Нэгэнт хүүгүй зээл учраас 10 жилийн дотор төлж дуусгах гэдэг бол маш боломжийн шүү дээ.

Зочин
Зочин
5 сар 7, 2024 13:01

Заваарсан садар нэвтрүүлэг тэр с�##�бадай Анхбаяр л хийнэ дээ

Del
Del
5 сар 7, 2024 13:15

Ждү гийн зээлээ төлсөнүү хөгжилийн банкны зээлээ төлсөнүү ямар ч байсан боловсролын зээлээ төлөөгүй юм байна хурцаа

Иргэд
Иргэд
5 сар 7, 2024 16:58

Хурцынб�##�ай зээлээ төлөх ёстой шоо. Луйварчин гэр бүл

Зочин
Зочин
5 сар 7, 2024 18:29

Ийм нэвтрүүлгийг Хурцын охин, Анхбаяр 2 л хийнэ дөө. Гамшгууд

Зочин
Зочин
5 сар 7, 2024 19:05

Анхбаяр гэж хэдэн жилийн өмнө ардын намынханий сонгуулийн сурт�##�чилгаанд тоглоод явж байсан батган нүүртэй х�##�тайсан юм байсан биз дээ? MCS-ийн хүргэн болцон байсийм уу?

059
059
5 сар 7, 2024 19:25

aav ni aluurchin luivarchin bkhad okhi ni khen ch bgaad nemerguidee...bas Mongol gej duudakh ch erkh tanai ger buld bkhgui. Shivshigiin ger bul. Mongoliin mini saikhan zaluus ene ger bulees kholuur yavaarai. Okhiniig mini gomdooloo geed alchikhaj medekh l maanag shuu.Udam muutai buzriin yumnuud

erguu oxin
erguu oxin
5 сар 12, 2024 13:52

erguuu oxin

Холбоотой мэдээ

Back to top button