Гадаад мэдээДЭЛХИЙ

“ByteDance” компани TikTok-ийг АНУ-д хориглуулахгүй байх тэмцлээ эхлүүлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сард TikTok-ийг АНУ-д хориглож болох хуулийг баталсан.

Тус хуулийн дагуу “ByteDance” компани 9 сарын дотор (3 сараар сунгах боломжтой) TikTok-ийн АНУ дахь хэсгийг зарах шаардлагатай юм. Хэрвээ заасан хугацаанд зарж чадахгүй бол эрх баригчид тус аппликейшнийг хориглоно.

АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын засгийн газар TikTok дээрх америкчуудын мэдээлэлд хандах, эсвэл тус аппликейшнийг ашиглан тагнаж магадгүй гэж болгоомжилж байгаа учир тус хуулийг баталсан билээ.

TikTok энэхүү хуулийн эсрэг шүүх дээр тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл мягмар гарагт /2024.05.07/ “ByteDance” компани болон TikTok тус хуулийг эсэргүүцэн АНУ-ын холбооны шүүхэд ханджээ.

Тус хоёр компани АНУ-ын Колумбийн тойргийн давж заалдах шүүхэд Байдены баталсан хууль нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл гэх мэт олон хуулийг зөрчиж байгаа гэж гомдол гаргасан юм.

“ByteDance” компани TikTok-ийн АНУ дахь хэсгийг зарахгүй гэдгээ мэдэгдсэн байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button