УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Маргад-Эрдэнэ анх удаа агентлагийн даргаар томилогдлоо"

Өнөөдрийн /2024.05.08/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа нар танилцууллаа.

Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн томилгоо хийгдлээ. Өнгөрсөн онд сонгон шалгаруулалт зарласан байсан юм. Ингээд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнэ гэж залууг томиллоо. Түүнийг томилох бүрэн боломжтойг ТАЗ болон АТГ-аас мэдэгдсэн.

Ингэснээр Төрийн албаны тухай хуулинд өнгөрсөн жил өөрчлөлт хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ажиллах боломж бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалтыг хийсэн.

Төрийн албан нийтдээ 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй ажилладаг ч гэсэн үүний 10 хувь нь төрийн захиргааны албанд, удирдах албан тушаалд дэвшиж ажиллах боломж бололцоо байдаггүй. Төрийн албаны хуулийн дагуу бол олон өгөх шалгалт, тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон тоног төхөөрөмж маш муу байсан. Харин бид үүнийг нь нээж өгсөн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button