Нийгэм мэдээ

Дата: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг ₮140 тэрбумаар барина

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарласан байна. Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барих ажлыг энэ онд эхлүүлэхээр ийнхүү тендер зарласан нь энэ юм.

Энэ жилийн хувьд онцлох 10 арга хэмжээ байгаа. Үүний нэг нь дэлхийн стандартад нийцсэн үндэсний эмнэлгүүдтэй болох төлөвлөгөө аж. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван эмнэлгийг ойрын хугацаанд барина хэмээн тооцоолжээ. Үүнд,

  • Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв - Сүхбаатар дүүрэг
  • Зүрх судасны үндэсний төв - Баянгол дүүрэг
  • Халдвартын үндэсний төв -2 - Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулна гэж тооцоолсон байна.

Ингэхдээ Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нийт 140 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барина гэж тооцоолсон. Харин Зүрх судасны болон Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн дэд бүтцэд 15.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аж. 2024 оны төсвийн төсөлд дээрх гурван төслийг нийт 40 тэрбум төгрөгөөр эхлүүлэхээр тооцсон бөгөөд эхнээсээ тендер зарлаад эхлээд байгаа юм.

Уг 140 тэрбум төгрөгийн 5.1 тэрбум төгрөгийг Зүрх судасны болон Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн дэд бүтцэд зарцуулах бол үлдсэн 34.9 тэрбум төгрөгийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эхний хэсэгт тусгажээ.

Дээрх гурван эмнэлгийн төслийг нийт гурван жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button