Ярилцлага

АНУ-ын "Ментора" коллежийн захирал болж, Монголд салбарыг нь нээсэн Ц.Амгаа: Нийтэд нь бодвол олон тэрбумын хөрөнгө оруулалт эх орондоо хийжээ

АНУ-ын "Ментора" коллеж дэлхийн өөр таван оронд салбартай. Тэдний нэг нь Монгол. Мөн төдийгүй, АНУ-ын "Ментора" коллежийн захирал нь өөрөө монгол хүн бий. Тэр бол Ц.Амгаа.

Хэлний мэдлэгээ дээшлүүлж, англи хэл сурахаар АНУ-ын их сургуульд магистр хамгаалснаар "Ментора" коллеж, BAU буюу Bay Atlantic University-тэй хамтран ажиллаж эхэлсэн Ц.Амгаа 2017 онд "Оюутан 100" төсөл хэрэгжүүлсэн юм.

БШУЯ-тай шалгалтын асуудлаар, ГХЯ-тай визний асуудлаар хамтрах санал тавиад, 100 хүүхэд шалгаруулж, 50-100 хувийн тэтгэлэгтэй BAU их сургуульд суралцуулсан нь тухайн үедээ шинэлэг төсөл болж байв. Энэ бол нэг л эмэгтэй санаачилж, бас бүтээж чадсан үйл хэрэг юм.

Дараа нь "Ментора" коллежийн салбарыг ч франчайз эрхтэйгээр Монголд, 2018 онд нээсэн Ц.Амгаа өдгөө АНУ-д ажиллаж, амьдардаг. Харин зургаан жилд коллежийн сургалт жигдэрч, төгсөгчид олон болсоор. Одоо "Ментора" коллежийг төгссөн бол BAU их сургуульд хэлний оноогүй, 35 хувийн тэтгэлэгтэй элсэх боломжтой аж.

Ц.Амгааг Монголд ирээд байхад нь цөөн хором уулзаж ярилцлаа.

-Та багагүй хугацааны дараа Монголдоо иржээ. Нээчхээд л явсан "Ментора" коллежийн ажил нь хэр жигдэрсэн байна вэ?

-“Ментора” коллежоо нээгээд АНУ руу явснаас хойш зургаан жил өнгөрсөн байна. Эх орондоо ирээд харахад нэлээд дэвжиж дэвшжээ. Хамтран ажилладаг ЕБС-иудын дунд болон ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг сайтар нэмэгдсэн нь баяр төрүүллээ. Мөн сүүлийн хэдэн жилд, манай коллежод суралцсан хүүхдүүд олимпиадуудад амжилттай оролцсон гэж байна. Үүнийг тодорхой үр дүн гэж харж байна.

-Эхлээд та АНУ-ын их сургуульд боловсролын бус, өөр ажил хийж байж. Гэтэл танд удирдлагууддаа санал тавих, "Монгол хүүдүүдэд тэтгэлэг өгөөч" гэж хүсэх эрмэлзэл төрсөн юм билээ. Энэ юунаас эхтэй вэ?

-Уг нь би хуульч хүн. "Отгонтэнгэр" их сургуулийг 1998  онд Олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. МУИС-иас ялгаатай нь "Олон улсын" тодотголтой хөтөлбөр тул онцлог байсан. Мөн нэр хүндтэй эрдэмтэн, профессоруудаар хичээл заалгаж байв.

Улмаар сургуулиа төгсөж, Иргэний бүртгэл мэдээллийн төвд хоёр жил ажилласан. Дараа нь ГИХГ-т долоон жил ажилласан. Тус байгууллагын ууган ажилтан нь би юм.

Яахын аргагүй гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай болж, хэл сурахаар анх АНУ-д хөл тавьсан. Ингээд магистраа төгссөн. Харин сургууль маань надад ажиллах санал тавьсан. Би жижиг албан тушаалаас эхлээд л ажилласан.

Улмаар боловсролын салбарт хөл тавьж, 16 дахь жилдээ ажиллаж байна.

Мэдээж монгол хүний хувьд, эх орондоо санаа зовнидог, сайн сайхныг хүсдэг. Тэр дотроо яаж боловсролын хөрөнгө оруулалт хийх вэ гэж бодсоор байсан.

BAU (Bay Atlantic University) бол олон улсын боловсролын төв болсон их сургууль. Маш их тэтгэлэг өгдөг. Харин бид буурай хөгжилтэй. Хоёрдугаарт, тэр үед яг БЗС-гийн тэтгэлэг зогсчихоод байлаа л даа.

Улмаар би “Оюутан 100” нэртэй төслийг 2017  онд хийсэн юм. Эх орноо хөгжүүлэх эрмэлзлээр энэ тэтгэлгийг Монголдоо хэрэгжүүлэх саналыг удирдлагууддаа дэвшүүлсэн.

-Саналыг зөвшөөрүүлэхэд хэр амаргүй байв. 100 хүүхдийг тэтгэлгээр сургах яриа хэлэлцээр тийм амар биш биз дээ?

-Мэдээж нэлээд яриа хэлэлцээр болсон.

Нэгт, би 10-аад жил тухайн сургуульдаа ажилласан байсан тул давуу тал болсон.

Дээр нь, монгол оюутан ч багагүй суралцдаг байлаа. Монголчуудын өөрсдийгөө илэрхийлж буй, хатуужилтай, тэмцэгч зан чанар нь ялгардаг. Бусад орны оюутнууд гэрээ санаж, шантрах нь элбэг л дээ. Тэр тал дээр манай монгол хүүхдүүд маш хатуужилтай. Сайн ч сурна. Их дайчин, зоригтой.

Ийм болохоор сайн оюутнуудаараа жишээлж, итгэл алдахгүй хэмээн тайлбарласан. Өөрийнхөө болон монгол оюутнуудынхаа давуу талыг л ашигласан. Боловсролд хөрөнгө оруулалахыг хүснэ гэдэг өөрөө санал тавихад ч сайхан агуулгатай зүйл шүү дээ.

-2017 он гээд бодоход одоогийнхтой харьцуулахад тэтгэлгийн боломж маш хомс байсан. Төсөөлөхөд их олзуурхууштай, цоо шинэ үйл явдал болсон байх. 100 оюутан шалгаруулсан. Тэтгэлгийн хэмжээ нь ямар байсан бэ?

-“Оюутан 100” төсөлдөө тэр жил нийт 100 оюутан шалгаруулж авсан.

Бакалаврт ерөнхий эрдмээр шалгалт авсан. Онлайнаар англи хэлний мэдлэгийг шалгасан. Ерөнхий эрдэмд нь тулгуурлаж, тэтгэлгийг өгсөн.

Эхний гурван оюутан 100 хувийн тэтгэлэг хүртсэн. 66 мянган ам.доллар. Харин үлдсэн 97 хүүхэд 32500 ам.долларын тэтгэлэг авсан, 50 хувь.

-Тэдэнтэйгээ одоо холбоотой байдаг уу?

-Мэдээж үргэлж холбоотой явдаг. Тэдэндээ "Надад биш сургуульд л баярлаарай" гэж хэлдэг.

Эргээд бодоход, төслий хүрээнд Есөн магистр, хоёр бакалаврын хөтөлбөр төгсгөжээ.

Нийтэд нь бодвол олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт юм.

Төгсөгчдөөс амжилттай яваа нь олон, бид тогтмол судалгаа явуулдаг. Миний мэдэхээр хоёр хүүхэд Дэлхийн банканд ажиллаж байгаа. Магистрын нэлээд олон оюутан “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа. Бакалавраас зарим нь төгсөөд, магистртаа хамгаалахаар үлдсэн байх жишээтэй.

-Энэ төсөл хэдэн жил үргэлжилсэн юм бэ?

-50-100 хувийн тэр тэтгэлэгт хөтөлбөрийг 2017, 2018, 2019 онд явуулсан. БШУЯ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд учир, гурван жил болоод зогссон.

Харин 2018 онд би BAU-ийн англи хэлний төв болох "Ментора" коллежийг Монголдоо оруулж ирсэн, франчайз эрхээр.

"Ментора" коллежийг төгссөн оюутнууд BAU-д хэлний оноогүй элсдэг. Энэ давуу талыг манай Монголын "Ментора" коллежийнхон ч бас эдэлж байна. Хоёр дахь давуу тал нь, АНУ-ын "Ментора" коллежийг төгссөн хүүхдүүд BAU-д элсэхэд 25  хувийн тэтгэлэг авдаг. Харин Монголын төгсөгчид 35 хувийн тэтгэлэг авч байгаа.

Одоо BAU маань New England Commission of Higher Education байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Оюутан залуус, төгсөгчид, багш профессорууд их баяртай байгаа.

-"Ментора" бол франчайз сургалтын төв гэдгээрээ маш онцлог юм билээ. Та яагаад салбарыг нь Монголд нээе гэж бодов. Эхлээд бол тэтгэлэг өгөх "Оюутан 100" төсөл л хэрэгжүүлсэн шүү дээ?

-Тийм ээ. Эхний төсөлд шалгарсан оюутнуудаа аваад явсан. Харин очоод, шууд бакалаврын хичээлийг ойлгоод явах хэлний мэдлэгтэй оюутан цөөн байж таарсан.

Дийлэнх нь улмаар яах аргагүй хэлээ сайжруулах, АНУ-ын "Ментора" коллежид суралцах шаардлагатай болсон. Гэтэл төлбөр нь сарын 820 ам.доллар. Анхан шатны хэлтэй хүүхэд бол B2 түвшинд хүртэл 15 сарыг ч зарцуулж магадгүй. Эхний төслийн хүүхдүүд ингэж цаг хугацаа их алдсан. Үүнийг хараад, эх нутагт нь, ээж аавынх нь хажууд хэлээ сурах боломж бий болгохыг хүссэн.

Ингээд яг л АНУ-ын "Ментора" коллежид үздэг хөтөлбөрийг стандарттай нь нэвтрүүлсэн. 2018 оны зургадугаар сарын 1-нд, Эх үрсийн баяраар, хүүхдүүдэд зориулан коллежоо нээж байсан.

-Мэдээж франчайзын онцлог бол стандарт шүү дээ. АНУ-ын "Ментора" коллеж өөр хэдэн оронд салбартай юм бэ?

-"Ментора" нь Турк, Азарбайжан, Канад, Гүржид бий. Нийт зургаан оронд үйл ажиллагаа явуулж байгаа.

Стандарт бол нэг. Ихэнх сургалтын төв өөрсдөө программаа зохиодог шүү дээ. Харин бид магадлан итгэмжлэгдсэн тул үргэлж хянуулж, шалгуулж, батлуулдаг. Хамгийн орчин үеийн хөтөлбөртэй зэрэгцдэг.

Жишээлбэл манайх Pearson системээр заадаг. Саяхнаас ЕБС-д мөн Pearson-ийг ашиглаж эхэлсэн юм байна. Харин уургаан жилийн өмнө бид үүнийг Монголдоо нэвтрүүлжээ.

-Тэр стандартыг монгол багш нар эзэмших хэрэгтэй болно гэсэн үг. Багш нарт ямар шаардлага тавьдаг вэ?

-TESOL, TEFL зэрэг англи хэлний багшийн шалгалт өгсөн, эсвэл англи хэлний мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан багш нарыг авдаг.

Чи хэллээ шүү дээ, нэвтрүүлж буй стандартыг багш нар хүлээж авах хэрэгтэй болно.

Бид 2018 онд АНУ-аас Academic Director-оо авчирч, сар гаруйн хугацаанд сургалт хийлгэсэн. Бүх программ, хөтөлбөрөө танилцуулж, дадлагажуулсан.

Гэхдээ монголчуудад давуу тал их. Дайчин, хөдөлмөрч. Хөрвөх чадвар өндөртэй. Нүүдэлчин учраас ч тэр үү, их амархан хөрвөж, өөриймшүүлдэг. Иймд шинэ хөтөлбөрт асуудал гараагүй.

Харин "Pearson"-ийг жаахан хүндэддэг гэж ярих нь бол бий. Өөр нэг давуу тал нь эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр. Үүгээр АНУ-даа ч давуу талтай. Дөрвөн чадварыг зэрэг, хурдан хугацаанд хөгжүүлдэг.

-Эрчимжүүлсэн гэхээр?

-Анхан шатнаас ахисан түвшинд богино хугацаанд хүргэх эрчимжүүлсэн хөтөлбөртэй, дөрвөн чадварыг зэрэг хөгжүүлдэг.

АНУ-ын "Ментора" коллеж дөрвөн долоо хоногт 72 цагийн хичээл ордог. Монголд бол байгалийн цагаар хөрвөөд 68 цаг болдог. Дээр нь гэрийн даалгавар чухал. Хүүхдүүдээс "Манай давуу тал юу вэ?" гэж асуухаар, "Гэрийн даалгавар" гэж хариулах нь бий.

Өглөөнөөс орой хүртэл хүүхдүүд энд байж, хичээлээ давтаж болдог.

-"Ментора"-гийн төгсөгчид BAU их сургуульд 35 хувийн хөнгөлөлттэй суралцах юм байна. Одоо тэтгэлгүүд, сургуульд зуучлах үйлчилгээнүүд олон болж. АНУ гэдэг нь гоё сонсогддог ч, бүр тосгоны сургуульд авааччихдаг нь бий. Харин BAU магадлан итгэмжлэгджээ?

-Би мөн чамтай санал нэгдэж байна.

Би уг нь АНУ-даа "Ментора" коллежийн захирал нь. Гэвч энд "Ментора"-гийн нэр барьж яваа хүмүүстэй ч тааралдсан (инээв).

Дээр үед бид "Холын Америк" гэж ярьдаг байсан. Өнөөдөр ойртжээ.

Сургуулиа сурталчилж явахад, Вашингтон ДС-д байрлалтай гэдэг нь хүмүүст итгэл төрүүлж, сэтгэл татдаг. Цагаан ордноос 200 метрийн зайд л бий. Вэб сайтаар орж танилцах боломжтой.

Хоёрдугаарт, хуучин National төрлийн магадлан итгэмжлэлтэй байсан. Таван жилийн өмнө хүсэлтээ тавьж, саяхан New England of Higher Education компаниар магадлан итгэмжлэгдээд байна.

Магадлан итгэмжлэл бол том шалгуур. Төгсөгчдийн ажлын байранд орох магадлалыг шууд нэмдэг.

-BAU ямар, ямар мэргэжлээр элсэлт авах вэ?

-"Ментора" коллеж C1 түвшний англи хэлтэй төгсгөнө. Тэгээд хүүхэд сонголтоо хийнэ. Манайхтай үргэлжлүүлэн хамтарч, BAU их сургуульд явна гэвэл дээр дурдсанчлан 35 хувийн тэтгэлэг өгнө.

Бакалавр: 4 жилд 120 кредит цуглуулна, 76 мянган ам.долларын төлбөртэй. 35  хувь хөнгөлөхөөр 26 мянган ам.доллар хасагдах нь.

(Бакалавр, магистрын элсэлтийн хөтөлбөртэй ЭНД дарж, танилцана уу)

Магистр: 2 жилд 36 кредит цуглуулна, 42 мянган ам.долларын төлбөртэй. Мөн 35 хувийн хөнгөлөлттэй.

Төлбөрийг нэг мөр төлөхгүй, семестр тус бүрд шүү дээ.

Вашингтон бол АНУ-ын улс төр, санхүүгийн төв нь. Энтертайнмент гэвэл Лос Анжелос, Лас Вегас явна шүү дээ. Харин Вашингтонд АНУ-ын Цагаан ордон нь, ОУВС, Дэлхийн банк олон улсын байгууллагууд бий. Үүгээрээ суралцах сайхан орчин нөхцөл болдог.

-Өөр давуу тал бий юу?

-BAU-д сурснаар өөр томоохон компани, их сургуулиудаас ирсэн зочин илтгэгчидтэй танилцах боломжтой. Илтгэлд нь суухаас гадна оюутнууд маань танилцаж, харилцаа холбоо тогтоох, дадлагажих, суралцаж байхдаа карьераа өсгөх боломжийг олж авна.

Мөн саяхан "Coursera" платформтой хамтран ажиллаж эхэлсэн.


Холбоотой нийтлэл:

IELTS, TOEFL-ийн оноогүйгээр АНУ-д тэтгэлэгтэй сургах Ментора сургалтын төв сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншаарай.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:14

Mundag emegtei ymaa

Зочин
Зочин
5 сар 10, 2024 11:18
Reply to  Зочин

Bolovsroliin said ene emegtei 2-t adil zuil baina: investment tatdag, yalgaa ni said MU-n budget-s sadandaa, ene xun olon ulsaas mongolchuuddaa!

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:14

Ажлын өндөөөр амжилт хүсье мундаг2

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:15

Zow setgeltei ohin baina

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:15

Ажлын амжилт хүсье

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:15

Сайхан ярилцлага болжээээ амжилт охин минь

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:15

Mundag2

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:16

Хүчирхэг эмэгтэй байна шүү

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:29

олон олон з�##�уусын хөгжих мөрөөдөх боломжийг нээж өгчэээ баярл�##�аа

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:29

Мэдээлэл авий

Зочин
Зочин
5 сар 10, 2024 18:52
Reply to  Зочин

99103803 Mentora college

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:29

Amjilt goy sanagdlaaa

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:41

Аижилт хүсье

Зочин
Зочин
5 сар 10, 2024 10:41

Эх орондооо эрхэлсэнд баярл�##�ааа үнэрэээр их бахархлаа

Зочин
Зочин
5 сар 10, 2024 11:00

Сайн сург�##�тын газар байна лээ сэтгэл ханг�##�уун төгссөн одоо түвшин маань ёстой сайн ахиж чадсан шүү. Гол нь байнгын хэрэглээгээ л болгох ёстой юм байна лээ шүү хүмүүсээ

Зочин
Зочин
5 сар 10, 2024 11:10

хүүхдүүдээ сургамаар юм байна даа. Төлбөр мөнгө нь ямар байдаг юм болдоо

Зочин
Зочин
5 сар 10, 2024 11:56
Reply to  Зочин

99103803 Mentora college

Холбоотой мэдээ

Back to top button