БНСУ унаж буй төрөлттэй тэмцэх яам байгуулна

БНСУ нь дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй орон. Тодруулбал 2022 онд төрөлтийн түвшин 0.78 байсан нь 2023 онд дахин буурч 0.72 болсон байна. Төрөлтийн түвшин нийслэл Сөүлд хамгийн хүнд буюу 0.55 байгаа юм.
Тус улс 2013 оноос хойш дэлхийн хамгийн бага төрөлттэй орон болсон. Хэрвээ төрөлт энэ чигээрээ буурсаар байвал 2100 он гэхэд тус улсын хүн ам хоёр дахин багасна гэсэн тооцоо бий.
Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл пүрэв гарагт /2024.05.09/ мэдэгдэл хийхдээ “Улсын хэмжээний онц байдал гэж хэлж болох тул би төрөлтийн түвшин бага байгаа асуудлыг даван туулахын тулд боломжтой бүх арга хэмжээг авах болно” хэмээжээ.
Юн Сок Ёл үүнтэй тэмцэх тусдаа яам байгуулахаа мөн өчигдөр мэдэгдсэн байна. Тэрбээр энэхүү яамыг байгуулахын тулд сөрөг хүчний нам хамтран ажиллахыг уриалжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон БНСУ-ын парламентын сонгуульд Юн Сок Ёлын нам сөрөг хүчинд томоохон ялагдал хүлээсэн юм.
Сөрөг хүчин үнэмлэхүй Ингэж мажоритар болсноор тэд Юн Сок Ёлын хориг тавих эрхийг давсан эрх мэдэлтэй болно гэсэн үг. Учир нь БНСУ-ын хуулиар бол аливаа хуулийн төсөлд ерөнхийлөгч хориг тавихад тус хоригийг хүчингүй болгохын тулд 200 хууль тогтоогчийн санал шаардлагатай байдаг.
Өмнө нь сөрөг ийм хориг тавих хэмжээний суудал эзэмшдэггүй байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ХАНГУНУУДАА МАШ ХЭЦҮҮ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ ЭРЭЛХЭГ ЗОРИГТ МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛТЭЙ МОНГОЛ ЭРЧҮҮДЭЭР ХЭДЭН ХҮҮХНҮҮДЭД ТҮРС ШАХУУЛБАЛ ШАХУУЛ ГАНЦХАН БОЛЗОЛТОЙ МОНГОЛЫН ИРГЭДИЙГ ВИЗГҮЙ БОЛГОЧИХОО ТЭГВЭЛ ОЧООД САЙХААН ТҮРСНҮҮДЭЭ ШАХЧИЙ
Ёоо энэ гарчиг энтэр нь яг мэдрэлтэй мэт юм бичих юм. Сэтгүүлчдийн боловсрол түй нойл