Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Их Британийн эдийн засаг уналтаас гарч чадлаа

Өнгөрсөн жилийн сүүлийн хоёр сард Их Британийн эдийн засаг өсөлт үзүүлэлгүй ширгэсэн юм. Тодруулбал Их Британийн ДНБ 2023 оны гуравдугаар улиралд 0.1 хувь, дөрөвдүгээр улиралд 0.3 хувиар багассан юм.

Зарчмын хувьд хоёр улирал дараалж эдийн засгийн хэмжээ ширгэвэл эдийн засгийн хувьд уналтад орсон гэж үздэг. Тэгвэл энэ жилийн эхний улиралд Их Британийн эдийн засаг таамаглалаас хүчтэй өсөлт үзүүлж, уналтаас гарч чадлаа.

Тус улсын засгийн газраас гаргасан тоо баримтаас харвал ДНБ нь 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд 0.6 хувиар өсжээ. Энэ нь сүүлийн хоёр жилд үзэгдсэн хамгийн том өсөлт юм.

Пүрэв гарагт /2024.05.09/ Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли “BBC” агентлагт хэлэхдээ Их Британийн эдийн засаг хэцүүхэн цагаа өнгөрөөч, өсөлт үзүүлж эхэлсэн ч хүчтэй өсөлт биш байлаа гэжээ.

“KPMG UK” фирмийн ахлах эдийн засагч Яел Селфин “Хэцүүхэн үе Их Британийн эдийн засгийн ард үлдлээ. Энэ оны үлдсэн хугацаанд бид өсөлт үргэлжилнэ гэж таамаглаж байна” хэмээсэн юм.

Нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлтөд тодруулбал урлаг, энтертайнмент, хоол хүнсний гэх мэт үйлчилгээний салбар хамгийн их хувь нэмэр оруулжээ.

Эдийн засгийн өсөлт явагдсанаас гадна Их Британид инфляц буурч байна. Гуравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад Их Британид инфляц 3.2 хувь байсан юм. Харин дөрөвдүгээр сард эрчим хүчний үнэ буурсан учир инфляцын түвшин Английн төв банкны зорилтот түвшин буюу 2 хувьд илүү ойртох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button