Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Батлан хамгаалахын сайдаар Шойгугийн оронд энгийн иргэнийг томилов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээ өөрчиллөө.

Тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Андрей Белоусовыг томилсон байна. Путин ОХУ-ын цэргийн зардал нэмэгдэж, инновац хийх шаардлагатай байгаа гэх шалтгаанаар Батлан хамгаалахын сайдаа өөрчилжээ.

Белоусов нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй хүн. Гэхдээ тэрбээр одоо төрийн алба хашихгүй байгаа. Өөрөөр хэлбэл энгийн иргэн гэсэн үг.

Андрей Белоусов, зургийн эх сурвалж: Reuters

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт /2024.05.12/ мэдэгдэл хийхдээ Шойгу Ерөнхийлөгчийн зарлигаар Батлан хамгаалахын сайдаас чөлөөлөгдөж, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

Песков мэдэгдэл хийхдээ “Өнөө үед тулааны талбарт инновацид илүү нээлттэй байгаа тал нь ялалт байгуулна. Ийм учраас одоогийн шатанд ОХУ-ын Батлан хамгаалах яамыг энгийн иргэн удирдах ёстой гэж Ерөнхийлөгч шийдсэн нь зүйн хэрэг” гэсэн юм.

Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан Николай Патрушев өөр албан тушаалд шилжих аж. Шойгу мөн ОХУ-ын цэргийн аж үйлдвэрийн комисс дахь Путиний орлох болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 13, 2024 11:43

орос цэргийн техник тоног төхөөрөмжөө шинэчлэхээр цэргийн мэрэгжилтэн эдийн засагч хүн тавьж байна яам өөрсдөө мөнгө олох зам руу орж байна

Зочин
Зочин
5 сар 14, 2024 04:08

Ороz Мөрдөстөний аз нь дууссан гэсэн үгүү. Дуус дуус.

Холбоотой мэдээ

Back to top button