ДЭЛХИЙ

Боливи улс 11 жилийн дараа АНУ-д суух Элчин сайдаа томиллоо

2008 оноос хойш АНУ-д суух Элчин сайдгүй байсан Боливи улсын шилжилтийн Засгийн газар НҮБ дахь Боливийн байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Уолтер Оскар Серратег уг албанд томилж буйгаа зарлалаа. Боливийн Ерөнхийлөгч асан Эва Моралес Ла-Пас дахь АНУ-ын Элчин сайдыг итгэл даах хүн биш хэмээн олон нийтэд зарласан хэрэгт буруутгагдаж байв. Тус явдлын тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жорж Буш нийслэлээсээ Боливийн Элчин сайдыг хөөж, тус улсыг мансууруулах бодисын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй орны нэгээр цохон, буруушааж байсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button