Нийгэм мэдээ

Б.Очирваань мөрөөдлөө биелүүлж Уэйн Рүүнитэй уулзлаа

Эртний түүхэнд Монголчууд Евро азийг мориор туулж, дэлхийн талыг эзэлсэн эрэлхэг үйл хэрэг яах аргаггүй зуун дамжин яригдаж, цагаан дээр хараар бичигдсэн билээ. Тэгвэл эл үндэстний үргэлжлэл болсон мөрөөдөл зоригоо зүрхэндээ тээсэн монгол залуу Б.Очирваань Европыг зорьсон Б.Очирваанийг "Premier league-Manchester United" багийн тамирчид угтан авчээ.

Б.Очирваань Манчестер Юнайтедэд хаягласан захидлыг тус клуб хүлээн авч өнгөрсөн ням гарагт болсон тоглолтыг үзэх эрхтэй болсон аж. Тэрбээр Director's box буюу хүндтэй эрхмүүдийн суудаг VIP хэсэгт домогт дасгалжуулагч Алекс Фергюсон тэргүүтэй хүмүүстэй хамт сууж Арсенал, Манчестер Юнайтедын тоглолтыг үзжээ. Энэ суудлаас тоглолт үзэхэд 9000 орчим фунт стерлинг буюу 38 сая төгрөгөөс эхэлдэг аж. 

Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсан байна. Түүний энэхүү торгомсог, гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, олон хүнд хүрээд байгаа юм.

Мөн түүний талаар Англи төдийгүй Европын хэвлэлүүд мэдээлж, подкаст, нэвтрүүлэгт хүртэл урьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button