НИЙГЭМ

ФОТО: "Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав

Өнөөдөр /2019.11.28/ МУИС-ийн номын сангийн 5 давхарт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийгдлээ.

Хурлыг нээн ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг үг хэлж, үргэлжлүүлэн зочин илтгэгч МУИС-ийн ШУС-ийн Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор М.Нарантуяа, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах боловсролын сурах бичиг: Онол, аргазүйн асуудлууд” сэдвээр, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны технологийн сургуулийн Электроникийн салбарын багш Б.Луубаатар, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд технологийн дэвшлийг хүргэх нь” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Ингээд тус эрдэм шинжилгээний хурлын ерөнхий хөтөлбөрийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах арга зам”, "Хот газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчин, архитектур орон зайн хүртээмжийн судалгаа” тэргүүтэй найман сэдвийн дагуу асуулт, хариултат хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хурлын бүрэлдэхүүнд ЦЕГ, ШУТИС, СХДЦХ, СЭМҮТ, ХНХСИ, ОТИС, ХБХСЗХТ, МУИС гэсэн найман байгууллагын төлөөлөл оролцлоо.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button