Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Дэлхийн хамгийн том 20 хөрөнгийн биржийн 14-ийн үнэлгээ нь түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Тухайлбал дэлхийн хамгийн том 20 хөрөнгийн биржийн 14-ийн үнэлгээ нь түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Тухайлбал АНУ-д өнгөрсөн долоо хоногт S&P 500 болон Nasdaq 100 хувьцааны индексүүд өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Мөн АНУ-ын Dow Jones-ийн индекс анхны удаа 40 мянган ам.доллар давсан юм.

Сонирхолтой нь S&P 500 индексийн өсөлтийн 25 гаруй хувийг зөвхөн “Nvidia” компани бүрдүүлжээ. Тодруулбал “Microsoft”, “Nvidia”, “Meta”, “Alphabet’, “Amazon” компаниуд тус индексийн өсөлтийн 53 хувийг бүрдүүлсэн байна.

Үүнээс гадна Европ, Канад, Бразил, Энэтхэг, Япон болон Австралийн томоохон биржүүдийн үнэлгээ урьд өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрэхэд ойрхон байгаа аж.

Бодлогын хүүг удахгүй бууруулна гэх таамаглал, эдийн засгийн эрүүл нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж байгаа нь энэхүү өсөлтийн хөдөлгөгч хүч болж байна.

Мөнгөний захын хөрөнгө оруулалтын сангууд дахь 6 их наяд ам.доллар мөн эрсдэл харьцангуй хомс буй одоогийн нөхцөл байдлыг харвал энэхүү өсөлт үргэлжлэх боломж их байгаа юм.

“Fidelity International” фирмийн макро болон стратегийн хөрөнгө хуваарилалтын дарга Салман Ахмед “Макро эдийн засгийн өнцгөөс харахад ямар нэгэн эрсдэлийн дохио алга” хэмээжээ.

Дөрөвдүгээр сард дэлхий даяар хувьцааны ханш уналт явагдсан ч хөрөнгө оруулагчид уналтын үед худалдан авалт хийж цаашид өссөн юм.

Эх сурвалж: The Business Standard

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button