ДАШТ: ОУХМ Л.Анхзаяа хүрэл медалийн төлөө барилдана

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. Тэмцээн 24-ний өдөр хүртэл тав хоног үргэлжилнэ.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас 18 тамирчин эх орноо өрсөлдөж байгаа юм. Тэгвэл өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тодруулбал, 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Анхзаяа нар барилдаж байна.
ОУХМ Л. Анхзаяа 16 -д үлдэх барилдаанд олимп, дэлхийн медалийн иж бүрэн цуглуулгатай Лашаг өвдөг шороодуулсан. Мөн Румыний Райку Александриаг цэвэр ялж шигшээ 8-д шалгарсан бөгөөд дөнгөж сая Отгон ДАШТ-ий аварга Nils Stump-ийг ялж шөвгийн дөрөвт үлдлээ.
Харин түүний хувьд шөвийн дөрвийн барилдаанд Японы тамирчин Ишихара Тацукид ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сураггүй баагий овоо дээшээ явжээ
Өөрийнхөө боломжийг нээжээ,энэ хүү.Амжилт